Германы Бавари мужид өчигдөр болсон орон нутгийн парламент буюу ландтагын сонгуулийн урьдчилсан дүнгүүд гарч байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Канцлер Меркелийн тэргүүлдэг Христийн ардчилсан намтай эрх баригч эвсэл байгуулсан Христийн социал холбоо намынхан нийт саналын хуудасны 92 хувийг тоолсны дараах байдлаар 37,7 хувийн саналтайгаар тэргүүлж явна.
Харин авсан саналынхаа тоогоор Ногоон намынхан 2 дугаарт жагсч байгаа юм байна. Холбооны Бавари мужид Христийн социал холбооныхон эрх барьдаг бөгөөд сонгуулийн урьдчилсан энэ дүнд тус намынхан сэтгэл хангалуун бус байна. Тус мужийн ерөнхий сайд ялагдал хүлээснээ мэдэгдэж дүгнэлт хийхээ амласан байна. Хэдийгээр саналынхаа тоогоор тус нам нэгдүгээрт бичигдэж байгаа ч олонх болж мужийн эрхийг дангаар барих боломжгүй боломжгүй болоод байгаа учир ийнхүү мэдэгдэж байна. Өмнөх сонгуулийн дүнгээр Христийн ардчилсан Холбоо намынхан 47,7 хувийн санал авч байсан юм.
Бавари бол ХБНГУ-ын хамгийн чинээлэг мужийн нэг. Гэвч эрх баригч эвслийнхэнд 2013 оны сонгуулиар итгэл хүлээлгэсэн тус мужийн сонгогчдын олонх нь канцлер Меркелийн бодлого тэр дундаа цагаачлалын асуудлаарх байр суурийг нь ихээхэн шүүмжилж байсан нь энэ сонгуулийн дүнд нөлөөллөө гэж ажиглагчид үзэж байна. Одоо канцлер Меркелийг дахин нэг сорилт хүлээж байна. Тодруулбал 2 долоо хоногийн дараа Гессен мужид болох ландтагын сонгуулийн дүнгээр тус мужид эрх барьж байгаа Христийн Ардчилсан Холбоо намынхан нь ялалт байгуулах эсэхээс Канцлераар үлдэх эсэх нь шийдэгдэнэ гэж тоймчид тэмдэглэж байгаа юм.
| Германы Христийн Социал холбоо нам орон нутгийн сонгуульд тэргүүлж байна | ||
| Үзсэн: 661 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.