Шууд Chart

Ким Жон Ун цөмийн байгууламжуудынхаа жагсаалтыг америкийн талд өгөхөөс татгалзжээ

2018-10-15 13:48:38

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ сарын эхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой уулзах үеэрээ тус улсад цөмийн байгууламжуудынхаа жагсаалтыг өгөхөөс татгалзсан байна. Тэрээр Пхеньяны эсрэг авсан хориг арга хэмжээг хүчингүй болгож, Америкийн талтай Солонгосын дайн дууссаныг баталсан тунхаг бичиг гарын үсэг зурсны дараа ийм жагсаалтыг гаргаж өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ тухай Японы Иомури Симбум сонин өнөөдрийнхөө дугаарт нийтэлснийг хэвлэлүүд иш татан дамжуулж байна. энд тэмдэглэснээр Америкийн Төрийн нарийн бичгийн дарга өнгөрсөн 10 дугаар сарын 7-нд Ким Жон Ун удирдагчтай уулзахдаа цөмийн байгууламжуудынхаа жагсаалтын хэсгээс дэлгэх хүсэлт тавьсан байна. Үүний хариуд Умард Солонгосын удирдагч 2 улсын хооронд итгэлцлийн харилцаа байхгүй байгаа энэ үеэр жагсаалтыг танилцууллаа ч түүнд итгэхгүй байх боломжтойг сануулсан байна.

Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохын тулд Вашингтон Пхеньяны итгэлцлийн харилцааг юунаас ч түрүүнд тогтоох хэрэгтэйг сануулсан байна. Энэ хооронд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Европын орнуудад айлчлах үеэрээ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход олон улсын хамтын нийгэмлэгийн орнуудыг дэмжлэг үзүүлэхийг уриалахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ким Жон Ун цөмийн байгууламжуудынхаа жагсаалтыг америкийн талд өгөхөөс татгалзжээ  
Үзсэн: 901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй