Хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүс дэх Панмунжом сууринд БНСУ, БНАСАУ-ын өндөр түвшний уулзалт хэлэлцээ эхлээд байна. Хоёр Солонгосын төлөөлөгчид цэргийн хамтарсан комисс байгуулах, Умард Солонгосын автомашины болон төмөр замыг Өмнөд Солонгосынхтой холбохтой холбоотой асуудлуудыг хэлэлцэж байгаа аж. Энэ тухай Өмнөд Солонгосын Нэгдлийн яамнаас албан ёсоор мэдээллээ.
Үүний зэрэгцээ хоёр орны Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчдийн уулзалтын товыг тогтоох юм байна. Энэ уулзалтаар 1950-1953 оны Солонгосын дайнаас болж тусгаарлагдсан гэр бүлүүдийн гишүүдийн уулзалтыг зохион байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн Сөүл хотноо Умард Солонгосын уран бүтээлчдийн тоглолт зохион байгуулах тухай хэлэлцэнэ.
Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг Нэгдлийн сайд Чо Мён Гён тэргүүлж байгаа бол Умард Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн нь Энх тайвнаар нэгдэх хорооны дарга Ри Сон Гвон юм байна. Өндөр түвшний энэ уулзалтыг Пхеньяны хамтарсан тунхаг бичгийн заалтуудыг ажил хэрэг болгох зорилгоор ийнхүү зохион байгуулж байгаа юм байна.
| Хоёр Солонгосын өндөр түвшний уулзалт эхэллээ | ||
| Үзсэн: 809 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.