Энэ сарын 4-нээс 8-ны өдрүүдэд БНСУ-н Сугчу хотноо морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд Англи, АНУ, ОХУ, БНСУ, ХЯТАД, КАЗАКСТАН, ГЕРМАН зэрэг олон орны тамирчид ирж авхаалж, самбаагаа сорьсон юм.
Уг тэмцээнд Монгол улсаа төлөөлөн "ХанМонгол" морьтны холбооны тэргүүн Ш. Цогтхүүгээр ахлуулсан Э. Эрдэнэ, П. Пүрэв-Очир, О. Түмэнбаяр зэрэг тамирчид оролцлоо.
Тэмцээний үеэр БНСУ-д хар салхи таарч, салхитай, тэмцээний зам хальтиргаатай зэрэг хүнд нөхцөлд болж өнгөрсөн.
Уг нь тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож 1 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль мөн Grand Prix аваргын Цомын эзнээр тодорсон юм.
Багийн тамирчин Э. Эрдэнэ ганцаарчилсан төрөлд 1 алт, 1 мөнгө, багийн төрөлд 1 мөнгөн медалийг авснаас гадна Grand Prix аваргын цомыг багтаа авчирсан юм.
П. Пүрэв-Очир ганцаарчилсан төрөлд хүрэл медаль, багийн төрөлд мөн хүрэл медалийг хүртсэн бол О. Түмэнбаяр багийн төрлөөр мөнгөн медалийг тус тус хүртсэн байна.



Сурвалжлагч: Э.Ижилболд
| Дэлхийн морьт харвааны тэмцээнд манай тамирчид цомын эзнээр шалгарлаа | ||
| Үзсэн: 970 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.