Хятад улс Амур мөрөн дээрх Нижнеленинск-Тунцяны төмөр замын гүүрний хэсгээ барьж дуусгасан байна. энэ тухай Чайна Рэйлвэй компаниас мэдэгдээд байна. Хятадын тал 2014 оны 2 дугаар сараас энэ гүүрийн барилгын ажлаа эхлүүлсэн юм. Тус төмөр замын гүүрний нийт урт нь 2 мянга гаруй метр юм. Үүний 328 метр нь Оросын талын барих хэсэг юм. Тус гүүрний нэвтрэх чадвар жилд 21 сая тонн хэмээн тодорхойлдог.
Энэ гүүр нь Хятад-Оросын хооронд тавьсан төмөр замын анхны гүүр юм. Гүүр Орос, Хятадын стандартад нийцүүлсэн хоёр өөр цариг бүхий хос төмөр замтай. Энэ төслийг хэрэгжүүлснээр Хятад руу Оросын Кимкано Сутарскийн ГОК-оос богино зайгаар төмрийн хүдрийн агууламжуудыг экспортлох боломжтой болж байна. ОХУ гүүрний өөрийн талын хэсгээ ирэх оны 6 дугаар сард дуусгаж ашиглалтад оруулахаа мэдэгдэж байгаа юм.
| Хятад Улс төмөр замын гүүрийн хэсгээ барьж дуусгажээ | ||
| Үзсэн: 853 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.