Шууд Chart

Борис Жонсон Европын Холбооны шахалт дарамтын эсрэг зогсохыг уриаллаа

2018-10-16 14:00:04

Их Британийн гадаад хэргийн сайд асан Борис Жонсон Брекситийн асуудлаарх яриа хэлэлцээнд Европын Холбооны зүгээс үзүүлж байгаа дарамт шахалтыг эсэргүүцэхийг уриаллаа. Тэрээр Их Британийн засгийн газрын Брекситийн төлөвлөгөөг буруушааж байгаагаа ч илэрхийлсэн байна. Их Британийн засгийн газрын энэ төлөвлөгөөг тэрээр алдаатай хэмээн тодорхойлсон нь Лондон Европын Холбооны эгнээнээс гарсны дараа Ирландын хил дээр хилийн тусгай хяналт тогтоохоор төлөвлөсөнтэй нь холбоотой шүүмжлэл юм.

Ийм төлөвлөгөө нь Умард Ирландад Их Британийн бусад орнуудтай байгуулахаар төлөвлөж байгаа чөлөөт худалдааны гэрээнд оролцох боломж олгохгүй болгоно гэж тэрээр үзэж байгаа. Жонсон болон Их Британийн Консерватив намын бусад гишүүд Канад хувилбараар Европын Холбоотой гэрээ байгуулахыг дэмжиж байгаа юм. Тодруулбал, Европын Холбоо Канадын хоорондын чөлөөт худалдааны гэрээний загвараар Брюссельтэй тохиролцоонд хүрэх хэрэгтэй гэж үзэж байгаа гэнэ.

Энэ тохиолдолд Их Британи улс дотоод болон худалдааны бодлоготой холбоотой шийдвэрээ бие даан гаргах эрхтэй болохын зэрэгцээ үр дүнтэй, тэнцвэртэй цагаачлалын механизмыг бүрдүүлэх боломжтой болно гэж үзэж байгаа аж. Лондон Брюсселийн Брекситийн гэрээ байгуулах албан ч ёсны хэлэлцээ 2017 оны 6 дугаар сарын 19-нөөс эхэлсэн юм. Харин ИХ британи Европын Холбооноос 2019 оны 3 дугаар сарын 29 ны өдөр албан ёсоор гарах ёстой. Түүнээс хойших 3 жилийн хугацаанд шилжилтийн үе үргэлжлэх юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Борис Жонсон Европын Холбооны шахалт дарамтын эсрэг зогсохыг уриаллаа  
Үзсэн: 697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй