Шууд Chart

Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Хашогги амиа алдсаныг хүлээн зөвшөөрөхөөр бэлтгэж байна

2018-10-17 11:27:08

Энэ сарын  2 ны  өдөр Туркийн Стамбул хот дахь Саудын  Арабын Ерөнхий консулын нутаг  дэвсгэрт ор сураггүй болсонд тооцогдож байгаа сэтгүүлч  Жемаль  Хашогги  амь насаа алдсан болох нь  бараг баттай болж байна.  Си эн энийхэн   Саудын Арабын эрх баригчид   түүнийг амиа  алдсан болохыг нь  албан  ёсоор  зарлах  тайлан  бэлтгэж   байгаа тухай мэдээлсэн  юм.

Си эн энийхэн 2 эх  сурвалжийн мэдээлэлд  үндэслэн ийнхүү дамжуулсан  юм.  Тэдний нэг нь  Вашингтон Постын тоймч амь насаа алдсаныг  зарлах  тайланг   боловсруулж байгаа тухай  мэдээлсэн  байна. Нөгөө  эх  сурвалж  нь  Хашогги сэтгүүлчийг  эрх баригчдын  зөвшөөрөлгүйгээр зохион байгуулсан  ажиллагааны уршгаар амиа алдсаныг,  гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохоо Эр  Рияд  мэдэгдэхээр төлөвлөж  байгаа тухай мэдээлсэн  байна.  энэ хооронд  Туркийн  цагдаагийнхан  Саудын  сэтгүүлч  ор сураггүй  болсон хэргийг мөрдөн шалгах ажиллагааныхаа хүрээнд  Стамбул  дахь Саудын  Арабын  Ерөнхий консулын газарт  үзлэг  нэгжлэг  хийсэн  байна.  Үүний өмнө  Турк Саудын Арабын ажлын хэсгийнхэн  Стамбулын цагдаагийн удирдах газарт  анхны хуралдаанаа  хийсэн  байна. 

Тус хуралдаанаар Стамбул  дахь Саудын Арабын Ерөнхий консулын  газарт хамтарсан үзлэг хийж  ДНК  ийн дээжүүд болон  бусад  баримтуудыг  цуглуулж  авахаар  тохиролцжээ. Үүний дараа   тус ажлын хэсэгт   багтсан Саудын Арабын гишүүд   Консулын газар руу  эхлээд орж, ажлын хэсгийнхэн болон мөрдөгчид  Ерөнхий  консулын  албан  байр  төдийгүй  өргөөнд  нь  мөн дипломатуудын   автомашинуудад  үзлэг хийхээр  болжээ. Саудын Арабын хаан  Сальман бен Абдель Азиз  Аль Сауд  өчигдөр  АНУ-ын Ерөнхийлөгч  Дональд Трамптай утсаар ярихдаа  сэтгүүлч  Хашогги  сураггүй болсонтой  холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ  үеэрээ Саудын хаан   Вашингтон Постын  тоймч ор сураггүй болсон хэргийн  талаар  огт  юу  ч мэдэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Харин  Ерөнхийлөгч Трамп  Турк  Саудын  Араб  улсууд энэ хэрэг дээр хамтран ажиллахаар  болсныг  өндрөөр үнэлж байгаагаа мэдэгдсэн байна.  Үүний зэрэгцээ  АНУ ын Төрийн нарийн бичгийн даргыг Эр Рияд руу илгээж байгаагаа мэдэгдсэн.  Саудын Арабын  хаан  Ерөнхий прокурортоо  сэтгүүлч  сураггүй  болсон хэрэгтэй холбоотой  нөхцөл байдлыг  нягтлах дотоодын мөрдлөгөө эхлүүлэхийг  үүрэг болгосон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Хашогги амиа алдсаныг хүлээн зөвшөөрөхөөр бэлтгэж байна  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй