Шууд Chart

Ховдчууд соёлтой төрийн үйлчилгээ, авилгагүй аймаг болох зорилт дэвшүүлжээ

2018-10-17 12:16:21

Ховд аймаг соёлтой төрийн үйлчилгээтэй, авилга хүнд сурталгүй аймаг болох зорилт дэвшүүлэв.

Ховд аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг энэ сард  өргөтсөн хэлбэрээр зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр төрийн албаны сахилга хариуцлагыг нэмэгдүүлж Соёлтой төрийн үйлчилгээтэй-Авилга хүнд сурталгүй аймаг болох зорилт дэвшүүлэн “Тунгалаг төр” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг тус аймгийн засаг дарга үүрэг болгосон байна.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг яаравчлан дуусгах, хөрөнгө оруулалт төсөл арга хэмжээний ажлыг чанартай түргэн шуурхай гүйцэтгэхэд анхаарах зэрэг үүрэг чиглэлийг байгууллагын дарга нарт өгчээ.

Ховд аймгийн шинэ Засаг дарга томилогдсноос хойш анхны Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.

Аймгийн засаг дарга шинээр томилогдсноос хойш 26 хоног болжээ. Энэ хугацаанд 700 гаруй иргэнтэй уулзаж, санал бодлыг нь сонссон байна.

Иргэдээс ирсэн санал хүсэлтэнд үндэслэж аймгийн “Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн”,-ийг зохион байгуулж хэд хэдэн үүрэг чиглэл өгч, биелэлтэнд нь хяналт тавин ажиллахаа мэдэгдлээ. Тэрээр иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай үзүүлдэг төрийн албыг төлөвшүүлж Соёлтой төрийн үйлчилгээтэй, авила хүнд сурталгүй аймаг болох зорилтыг дэвшүүлсэн байна.

Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр Ховд аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангалтгүй байгааг онцоллоо. Иймээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэн, яаравчлан дуусгахыг бүх байгууллагуудад үүрэг болгожээ.

Ховд аймагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний ажлын хэрэгжилт 70 орчим хувьтай байгаа юм. Энэ нь хангалтгүй тоо гэдгийг аймгийн Засаг дарга онцоллоо. Иймээс төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд захиалагч байгууллага бүр анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ховдчууд соёлтой төрийн үйлчилгээ, авилгагүй аймаг болох зорилт дэвшүүлжээ   
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй