Шууд Chart

БНХАУ-ын цаг уурын удирдах газар экологийн түгшүүрийн шар түвшинг зарлаад байна

2018-10-17 13:20:54

Хятадын  төв,  зүүн, хойд,  баруун өмнөд нутагт  агаарын  бохирдлын хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй  байгаатай холбоотойгоор тус улсын  цаг уурын удирдах газраас  экологийн  түгшүүрийн шар  түвшинг  зарласан  байна.  өнөөдрөөс  Бээжингийн  хойд  дүүрэг,  ХэбэйХунань, Хэнань,  Сычуань, Шаньдун болон Гуйчжоу   мужуудыг  өтгөн  утаан хөшиг татахыг анхааруулж  байна.

Үүнээс болоод  үзэгдэх орчин  200  метр зарим  сууринд бүр  50  метр  хүрч  буурахаар  байгаа  юм байна. Тиймээс  дээр  хот мужуудын нисэх онгоцны  буудлууд,  хурдны  авто замууд,  боомтын  ажилтнуудад  аюулгүй байдлын   зохих  арга хэмжээнүүдийг авахыг  зөвлөсөн  байна. Түүнчлэн  орон нутгийн иргэдэд  гудамж  талбайд  удаан гарахгүй байх,  жолооч нарт   сэрэмж  болгоомжтой явахыг  уриалсан  байна. Хятадад авто тээврийн  хэрэгслүүд,  нүүрс ашигладаг цахилгаан станц,  металл  боловсруулах үйлдвэрүүд нь  агаарын гол  бохирдуулагч  болдог юм.  

2013  онд  Хятадын томоохон хотуудад  агаарын бохирдол  аюултай  хэмжээнд хүрсэн  учир     шуурхай арга хэмжээ  авах  төлөвлөгөөг  боловсруулж  хэрэгжүүлэх болсон юм.  энэ дагуу хотын  албад,  аж ахуйн  газруудын  үйл  ажиллагааг  цэнхэр, шар,   улбар шар,  улаан гэсэн   экологийн   түгшүүрийн   түвшний дагуу  зохицуулдаг болсон юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын цаг уурын удирдах газар экологийн түгшүүрийн шар түвшинг зарлаад байна  
Үзсэн: 707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй