АНУ-ын 2018 оны санхүүгийн жилийн төсвийн алдагдал 17 хувиар өсч 779 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ийнхүү дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад төсвийн алдагдал 3,9 хувьд хүрч 2012 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрээд байна.
Энэ тухай Америкийн сангийн сайд Стивен Мнучин, Цагаан ордны захиргаа төсвийн удирдах газрын тэргүүн Мик Малвейни нарын хамтарсан тайланд тэмдэглэсэн байна. гэхдээ тус тайланд жирийн иргэдийн хувьд Америкийн засаг захиргаанаас хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлого үр дүнтэй байгааг тэмдэглэсэн байна. Тухайлбал АНУ-ын Төрийн тэргүүнээр Дональд Трамп сонгогдсоноос хойш ажлын байрны тоо 4 саяар нэмэгдэж , бодит цалин хөлсний хэмжээ 1,4 хувиар өсөн, ажилгүйдлийн түвшин буурч байгааг онцолсон байна. Гэсэн ч нийт зардал 3,2 хувиар буюу 127 тэрбумаар нэмэгдсэн бол орлого 1,4 хувиар буюу 14 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна.
Зардлын ихэнх буюу 664,7 тэрбум ам._долларыг батлан хамгаалах салбарт зарцуулсан байна. Үүний зэрэгцээ ирэх 2019 оны санхүүгийн жилд төсвийн алдагдал 981 тэрбум долларт хүрэхээр байгааг тэмдэглэсэн байна. өмнө нь Вашингтон Экзаминэйр 2018 оны санхүүгийн жилд төсвийн өр 1,2 их наяд доллараар нэмэгдэж 21,5 их наядад хүрснийг мэдээлж байсан юм. Мөн 2020 онд АНУ ын төсвийн алдагдал нэг их наядаас давахаар байна гэж урьдчилан таамагласан байсан юм.
| АНУ-ын төсвийн алдагдал 2012 оноос хойших дээд түвшинд хүрчээ | ||
| Үзсэн: 463 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.