Вашингтон Саудын Арабын эрх баригчдад зэвсэг худалдахаас татгалзвал Эр-Рияд ОХУ-аас, эсвэл БНХАУ-аас зэвсэг худалдаж авна гэдэгт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп итгэлтэй байна. Тэрбээр телевизийн “Фокс бизнес” сувагт ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгджээ.
Дональд Трамп Эр-Рияд өмнө нь АНУ-аас пуужингийн систем, байлдааны хөлөг онгоц болон бусад төрлийн зэвсэг захиалж, худалдаж авсныг санууллаа. Мөн “Тэд 110 тэрбум долларын үнэ бүхий зэвсэг захиалж, худалдан авахаар болсон. Энэ нь 500-аад мянган ажлын байр гэсэн үг. Энэ бүгдийг манай оронд үйлдвэрлэдэг” гэж хэлж байна.
Трамп "Сүүлийн үед сэтгүүлч Жамаль Хашогги ор сураггүй болсонтой холбогдуулан АНУ-д Саудын Араб улсад зэвсэг худалдахаас татгалзах уриалга сонсогдож байна. Ингэх тохиолдолд бид улс орондоо хохирол учруулахгүй гэж үү. Яагаад гэвэл ийм зүйл болно. Тэд АНУ бидэнд зэвсэг худалдахыг хүсэхгүй байна. Бид БНХАУ болон ОХУ-аас зэвсэг худалдаад авчихна гэж ярих болно” гэдгийг цохон тэмдэглэлээ.
Мөн түүний хэлснээр, АНУ-ын зэвсэг өрсөлдөгчийнхийг бодвол илүү чанартай юм байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл сэтгүүлч Хашогги сураггүй алга болсон хэрэгтэй холбогдуулан АНУ Саудын Арабын эсрэг хориг тавилаа гэхэд тус улстай тогтоосон цэргийн салбарын харилцаа холбоо үгүй болох юм. Хашогги Эр-Риядын гадаад, дотоод бодлогод нэлээд шүүмжлэлтэй ханддаг гэдгээрээ нэрд гарсан сэтгүүлч.
Тэрбээр 2017 онд эх орноосоо гарч, АНУ-д оршин суухаар болсон. Сэтгүүлч “Вашингтон пост” сонинд нийтлэлээ хэвлүүлж, Саудын Арабын эрх баригчдын гадаад, дотоод бодлогод дүн шинжилгээ хийгээд зогсохгүй эрх баригчдын үйл ажиллагааг эрс шүүмжилдэг хүн байсан. Тэрбээр энэ сарын 2-ны өдөр Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Ерөнхий консулын газар орсноос хойш холбоо тасраад байгаа юм.
Хэдийгээр Туркийн цагдаагийн газар сэтгүүлчийг Ерөнхий консулын байранд хороосон гэх хувилбарыг илүүтэй үзэж байгаа ч Саудын Арабын эрх баригчид үүнийг эрс няцааж байна.
| Дональд Трамп: Вашингтон татгалзвал Эр-Рияд ОХУ-аас, эсвэл БНХАУ-аас зэвсэг худалдаж авна | ||
| Үзсэн: 763 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.