Шууд Chart

Эммануэль Макрон: Засгийн газарт халаа сэлгээ хийсэн ч Франц улс бодлогын чиг шугамаа өөрчлөхгүй

2018-10-18 10:00:00

Франц улс бодлогын чиг шугамаа өөрчлөхийг, бусад гүрнүүдийн эдийн засаг, санхүүгийн ашиг сонирхлыг дагах бодолгүй байна гэж тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдлээ. Тэрбээр ард иргэддээ хандаж телевизээр үг хэлэхдээ ийнхүү мэдэгджээ. Макрон Засгийн газартаа халаа сэлгээ хийсэнтэй холбогдуулан ард иргэддээ илгээлт хүргэсэн юм байна.

Тэрбээр “Бид чиг шугамаа өөрчлөхгүй, ухрахгүй” гэдгийг Францын удирдагч цохон тэмдэглээд “Бид бусад гүрний болон том компаниудын эдийн засаг, санхүүгийн ашиг сонирхлыг дагахгүй. Бид Франц улсын, мөн Европын тусгаар тогтнолын төлөөх ажлаа үргэлжлүүлнэ” гэлээ.

Макрон өнгөрсөн оны тавдугаар сард засгийн эрхэнд гарснаас хойших улс оронд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлийн хурдацыг нааштайгаар үнэлж, “Сүүлийн 17 сард Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд өөрчлөлт, шинэчлэлд чиглэсэн чухал шийдвэр гаргасныг тэмдэглэлээ. Тэрбээр цааш нь хэлсэн үгэндээ “Бид дэлхий ертөнцийг байгаагаар нь харах ёстой. Иймээс би шинэ Засгийн газраас улс орон маань өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн болохын төлөө хүчтэй шийдвэр гаргахыг шаардах болно. Ингэж чадваас бид Франц улсын үзэл бодлыг дэлхий ертөнцөд хүргэж чадна” гэдгийг онцгойлон мэдэгдлээ.

Францын Дотоод хэргийн сайд Жерар Колона огцрох шийдвэр гаргасантай холбогдуулан Елисейн ордон Засгийн газартаа халаа сэлгээ хийж байгаагаа зарласан. Францын Ерөнхийлөгчийн засаг захиргааны мэдээлснээр, сайд нарын танхимын шинэ бүрэлдэхүүнд дөрвөн шинэ сайд, мөн хэд хэдэн шинэ Төрийн нарийн бичгийн дарга багтжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эммануэль Макрон: Засгийн газарт халаа сэлгээ хийсэн ч Франц улс бодлогын чиг шугамаа өөрчлөхгүй  
Үзсэн: 758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй