Шууд Chart

Их Британи Европын холбооноос гарах тохиолдолд 47.5 тэрбум доллар төлнө

2018-10-18 10:30:00

Их Британи Европын холбоотой хийж байгаа яриа хэлэлцээгээр худалдааны тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд 36 тэрбум фунт стерлинг буюу ойролцоогоор 47.5 тэрбум долларын төлөөс төлөх юм байна. Нэгдсэн вант улсын Сангийн сайд Филип Хаммондын хэлснээс “Дэйли Телеграф” сонин иш татаж энэ тухай мэдээлж байна.

Британийн Сангийн сайд Сайд нарын танхимын хуралдаанд "Хэрвээ Их Британи худалдааны тохиролцоонд хүрч чадалгүйгээр Европын холбооноос гарах тохиолдолд 3-9 тэрбум фунт стерлинг буюу 4-11.9 тэрбум доллар хэмнэнэ" гэдгийг онцолжээ.

Гэтэл Засгийн газрын нэг гишүүний хэлж байгаагаар, Европын холбоотой тохирсон ч бай, тохироогүй ч бай Их Британи улс Европын холбоонд яалт ч үгүй 30-36 тэрбум фунт буюу нэг 40-47.5 тэрбум доллар төлөхөөс өөр аргагүй болох юм байна.

Өчигдөр Брюссель хотноо Европын холбооны дээд хэмжээний уулзалт эхэлсэн. Энэ уулзалтаар “Брексит”-ийн асуудлаарх яриа хэлэлцээнд Европын холбоог төлөөлөн оролцож байгаа Мишель Барнье Европын удирдагчдад яриа хэлэлцээ хэрхэн өрнөж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Лондон, Брюссель хоорондын албан ёсны яриа хэлэлцээ 2017 оны зургаадугаар сарын 19-нд Бельгийн нийслэлд эхэлсэн. Яриа хэлэлцээ ирэх 11 дүгээр сар хүртэл үргэлжлэх ёстой. Үүний дараа Европарламент болон Их Британийн парламент яриа хэлэлцээгээр гарсан шийдвэрийг хэлэлцэж батлах ёстой. Ингээд Их Британи улс албан ёсоор 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Европын холбооноос гарна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи Европын холбооноос гарах тохиолдолд 47.5 тэрбум доллар төлнө  
Үзсэн: 662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй