НҮБ БНАСАУ-д хүний эрхийг хэрхэн сахиж мөрдөж байгаа асуудлаар ирэх сард шинэ тогтоол батлахаар зэхэж байна. Нью-Йорк дахь дипломат эх сурвалж “Ренхап” агентлагт энэ тухай уламжилжээ.
“Тогтоолын төслийг боловсруулж байгаа. Энэ ажлыг Япон болон Европын холбоо удирдаж байгаа” гэдгийг тус агентлаг тэмдэглэж байна. Тогтоол холбогдох хороонд дэмжигдэх тохиолдолд НҮБ-ын Ерөнхий ассамблейгээр хэлэлцэж батлах ёстой юм байна.
Сүүлийн 13 жил дараалан Ерөнхий ассамблейн гишүүд ийм тогтоолыг байнга дэмжиж иржээ. Тухайлбал, 2015 онд баталсан тогтоолд: БНАСАУ-д эрх барих дээд түвшинд явуулж байгаа бодлогын хүрээнд улс оронд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж ирсэн гэдгийг онцолж, Ерөнхий ассамблей Аюулгүйн зөвлөлд хандаж, Умард Солонгост болж байгааг Олон улсын эрүүгийн шүүхээр хэлэлцүүлэхийг, мөн энэ гэмт хэрэгт буруутай хүмүүст тусгайлан хориг тогтоохыг зөвлөж байжээ.
НҮБ-ын ийм алхам нь БНАСАУ-ын зүгээс эрс эсэргүүцэлтэй тулгардаг бөгөөд Пхеньян үүнийг дарамт шахалтыг чангатгах шалтаг, улс орны нэр хүндийг унагах гэсэн болчимгүй арга гэж үздэг.
| НҮБ БНАСАУ-д хүний эрхийг хэрхэн мөрдөж байгаа асуудлаар шинэ тогтоол батлахаар зэхэж байна | ||
| Үзсэн: 966 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.