Шууд Chart

БНСУ-ын Нэгдлийн асуудал эрхэлсэн сайд Умард Солонгосоос зугтан ирэгчидтэй уулзахад бэлэн байна

2018-10-18 09:57:34

Өмнөд Солонгосын Нэгдлийн асуудал эрхэлсэн сайд Чо Мён Гён тухайн яамыг хүний эрх зөрчсөн хэрэгт буруутгасан Умард Солонгоос зугтан ирэгчидтэй уулзахад бэлэн байна. Тус яамны төлөөлөгч Пэк Дэ Хён сэтгүүлчидтэй уулзахдаа энэ тухай мэдээллээ. Тэрбээр “Яамны холбогдох хэлтэс ийм уулзалт хийх боломжийг судалж байна. Бүх юм бэлэн болмогц бид зарлана” гэж хэллээ.

Энэ сарын 15-ны өдөр Өмнөд Солонгосын Нэгдлийн асуудал эрхэлсэн яам өмнө нь БНАСАУ-ын иргэн байсан, одоо “Чосон ильбо” сонинд сэтгүүлчээр ажилладаг Ким Мён Соныг Солонгос хоорондын дээд түвшний уулзалтыг сурвалжлах сэтгүүлчдийн жагсаалтаас хасчээ.

Сэтгүүлчид үйл явдлын газар руу явахаас хэдхэн цагийн өмнө яам ийм шийдвэр гаргасан юм байна. Яам энэ шийдвэрээ “Сэтгүүлчдийн баг бүрдсэн. Тэгээд ч уулзалт хийх газар олон хүн багтаах боломжгүй” гэдгээр тайлбарласан ч сэтгүүлчид үүнийг яриа хэлэлцээг сурвалжлах сэтгүүлчид дунд зугтан гарсан хүнийг багтааснаар умардуудыг өдөөн хатгана гэж өмнөдүүд болгоомжилсон хэмээн үзэж байна.

Ким Мён Сон зугтахаасаа өмнө Умард Солонгосын Хөдөлмөрийн намын төв хэвлэл болох “Нодон синмун” сонинд ажиллаж байжээ. Тэрбээр Өмнөдөд ирснийхээ дараа сэтгүүлчийн ажлаа үргэлжлүүлж, “Чосон ильбо” сонинд Умард Солонгосын сэдвээр бичдэг болжээ.

Сэтгүүлчид зөвшөөрөл өгөхөөс татгалзсан явдал өмнөдийн сэтгүүлчдийн хүрээнд шүүмжлэл дэгдээж, яамны энэ алхмыг хэвлэлийн эрх чөлөөг боомилох оролдлого хэмээн хүлээн авсан байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын Нэгдлийн асуудал эрхэлсэн сайд Умард Солонгосоос зугтан ирэгчидтэй уулзахад бэлэн байна  
Үзсэн: 656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй