Энэ сарын 17 нд Төв аймгийн Монгол туургатан театрын уран бүтээлчид Д.Намдагийн Шинэ байшинд жүжгээ олны хүртээл болголоо. Тус жүжиг найруулагч Д.Цэрэнчимэдийн найруулгаар анх удаа шинэ театрын тайзнаа амилжээ.
Залууст ухаарал, хайр дурлалын үнэ цэнийг харуулах уг жүжгийг Төв аймгийн 600 гаруй иргэд үзэж сонирхсон байна. Тэд уран бүтээлчдэд ард иргэдийнхээ сэтгэлд хоногшсон олон уран бүтээл амьлуулахыг ерөөж байлаа.
Багш маань шинэ дүр аваад ажиллахад үргэлж зааж зөвлөдөг. Сайн уран бүтээлчээс гадна бодит амьдрал дээр маш энгийн нэгэн байсан . Бидний давуу тал, сул тал гээд бүгдийг нь мэддэг учир ойлголцоход их амар байсандаа. Хувь хүн болоод найруулагчийнхаа хувьд үлгэр жишээч гайхалтай хүн байжээ.. Тиймээс бид УГЗ Ч.Ганхуяг багшийнхаа зааж зөвлөснийг ажил амьдрал дээрээ хэрэгжүүлж явнадаа хэмээн уран бүтээлчид ярьж байсан юм.
Мөн бид ахмад үеийнхээ сайн сайн жүжигчдийнхээ залгамж халааг энэ театрынхаа тайзнаа нэр төртэйгээр үргэлжлүүлэн авч явна гэдгээ ч жүжигчид хэлж байлаа.
Үзэгчид нэг дор уйлж инээж, бас аз жаргалыг мэдэрч чадсан шилдэг уран бүтээл болсныг алга ташилт харуулж байсан юм. Шинэхэн найруулагч 2 дох бүтээлээрээ ирэх оны "Гэгээ муза"наадамд оролцохоо жүжгийн нээлтийн үеэрээ онцоллоо.

Эх сурвалж: Т.Саранчимэг
| Д.Намдагийн зохиол Шинэ байшинд жүжиг Д.Цэрэнчимэдийн найруулгаар үзэгчдийн хүртээл боллоо | ||
| Үзсэн: 2918 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.