Шууд Chart

Гэрийн бяцхан ухаалаг робот “Vector” худалдаанд гарлаа

2018-10-21 09:46:31

Роботын бяцхан төхөөрөмж бүтээн худалдаанд гаргадаг “Анки” компани хамгийн сүүлийн үеийн хувилбарын “Vector” нэртэй гэрийн ухаалаг бяцхан роботоо саяхан зах зээлд нэвтрүүлж эхэлсэн байна. Айл гэрийн гишүүн бүр энэхүү роботоо ашиглан дуут хоолойн команд хүлээн авагчийн тусламжтайгаар хүссэн мэдээ, мэдээллээ олж авах, сонсох боломжтой юм.

Анки компанийн худалдаанд гаргаад байгаа Vector гэх нэртэй эгдүү хүргэм бяцхан робот хүүхэлдэйн кинонд гардаг Валл-и роботтой тун төстэй болсон. Тусгай зориулалтын цэнэглэгч тавцантай. Өөрөө автоматаар цэнэглэгч тавцанд холбогдон тэжээлээ хуримтлуулдаг. Тус роботоо ашиглан цахим орчноос хүссэн мэдээллээ асууж мэдэж болно. Жишээ нь: цаг агаар, валютын ханш, бараа бүтээгдэхүүн захиалах /үүнд пицца гэх мэт хоолны төрөл ч багтана/, онгоцны тийз захиалах гээд интернет орчноос ямар үйлчилгээ хийдэг вэ тэр бүгдийг хийлгэж болно.

Мөн үүнээс гадна уйтгарласан, хийх юмгүй үедээ Vector роботтойгоо цагийг хөгжилтэй зугаатай өнгөрүүлж ч болох юм. Тухайлбал, өөрийнхөө зургийг даруулах, дүрс бичлэгийг хийлгэх гэх мэт. Өөртөө 720 пикселийн HD камертай. Нэг зүйлийг сонирхуулахад энэ бяцхан робот өөртөө мэдрэгч схемтэй. Хэрэв гэрийн эзэн роботоо ширээний тавцан, шүүгээний дээд талд орхисон тохиолдолд явж байхдаа ирмэгт тулж доош ойчихгүй. Ямар нэгэн ирмэгт тулж очмогцоо мэдрэгч схемээрээ эрсдэлтэй гэдгийг мэдрээд автоматаар зогсож хөдөлгөөнөө өөр чигт үргэлжлүүлдэг. Дуут хоолойн команд хүлээн авагчаараа олон сонирхолтой ухаалаг үйлдэл, үйлчилгээг авна. Хамгийн гол нь энэ бяцхан робот 100 гаруй орны хэл дээр ойлгодог. Ямар ч улс орны хэрэглэгч ашиглаж хэрэглэж болно оо гэсэн үг.

Танилцуулгын бичлэгээс харахад роботын урд нүүрэн талд хүний нүүр царайны хувиралыг гаргадаг дэлгэцийг суурилуулсан байгаа юм. Энэхүү нүүрний хувирлыг гаргадаг дэлгэцний системийг “”Пиксар”, “Дриймуоркс” гэх алдартай хүүхэлдэйн кино бүтээгч компаниудын аниме хөгжүүлэгчид бүтээлцсэн байна. Нүүрний хувирал үзүүлхээс гадна цаг хугацаа болон, цаг агаарын мэдээллийг харж болдог давуу талтай. Тусгай апп-ны тусламжтайгаар ухаалаг гар утсаараа дамжуулан удирдан ашиглах боломжтой Vector робот зах зээлд 250 ам.долларын үнэтэй хэмээн мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гэрийн бяцхан ухаалаг робот “Vector” худалдаанд гарлаа  
Үзсэн: 2922 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Дүүрэнбаяр Т [127.0.0.xxx] 2023-07-04 15:34
Үнэ
Зочин [127.0.0.xxx] 2023-07-04 15:32
Үнэ

Бидэнтэй нэгдээрэй