Шууд Chart

“Spot mini” Робот нохой Бруно Марсын “Uptown funk” дууны аянд бүжиглэв

2018-10-21 12:00:00

Роботын төхөөрөмж үйлдвэрлэн гайхалтай амжилттай яваа Бостон Динамигс компани ээлжит нэгэн гэнэтийн бэлгээ барьсан байна. Тус компанийн бүтээсэн дөрвөн хөлт робот нохой хөгжмийн аянд хэмнэлтэй бүжиглэж сурчээ. Тодруулбал, алдарт дуучин Бруно Марсын “Ап Таун Фанк” дууны хөгжмийг сонсонгоо клипэн дээр гардаг бүжгийг хийж үзүүлсэн байна.

Бостон Динамигс компанийн роботын технологийн хөгжүүлэгчид Спот Мини нэртэй робот нохойгоо олон зүйлс хийлгэж сургасаар байна. Энэ удаад хөгжмийн хэмнэлд тохируулан бүжиглүүлж сурган дүрс бичлэгээ албан ёсны ютүб цахим хуудсандаа байршуулсан нь тэр дороо олны анхаарлын төвд оржээ. Нэрт дуучин Бруно Марс , Марк Ронсонтой хамтран бүтээсэн Ап Таун Фанк нэртэй дууны клип анх гарсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл олны таашаалд нийцсэн хэвээр байгаа билээ. Энэ удаад тус клипэн дээр Бруно Марсын бүжгийн авьяасыг дутах юмгүй хуулбарлан авсан Спот Мини робот нохой технологийн хөгжлийн үр шимийг бидний нүдэн дээр бодитойгоор харуулж чадлаа.

Цаашид ямар шинэ нээлт, үйл хөдөлгөөн хийж сурахыг хүлээж суух л үлдээд байна. Өчигдрийнхөө технологийн мэдээний хэсгээрээ Бостон Динамигс компанийн хүн дүрст робот Атлас гүйж, харайж, юман дээгүүр дамжин гүйж сурсан талаарх мэдээллийг хүргэж байсан. Энэ удаад дөрвөн хөлт робот нохой Спот миниг онцоллоо. Бостон Динамигс компани Спот нохойныхоо хамгийн анхны робот хувилбарыг 2015 онд танилцуулж байсан. Үүний дараагаар нэмэлт сайжруулалтаа хийж Спот Мини болгон нэрийг нь өөрчилсөн юм. Тус робот нохой ирэх жилээс зах зээлд худалдаалагдаж эхэлнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Spot mini” Робот нохой Бруно Марсын “Uptown funk” дууны аянд бүжиглэв  
Үзсэн: 578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй