Шууд Chart

Өөрийн гараар угсарч, программчилж болдог гар утас “Makerphone”

2018-10-31 00:00:00

Хорватын “Сиркуит Мэсс” студи сонирхолтой гар утсыг бүтээн танилцуулаад байна. Энэ бол бага насны хүүхдүүдэд зориулагдсан, тэдний технологийн бүтээлч сэтгэлгээ, программ хангамжийн мэдлэгийг олгох зорилттой өөрөө бие даан угсарч болдог гар утас юм. “Makerphone” нэртэй тус гар утасны задаргаа агуулсан хайрцгийг худалдан аваад, хүүхэд залуус өөрийн гараар гар утсаа босгох, хөгжүүлэх боломжтой гэж танилцуулжээ.

11-ээс дээш насныханд зориулагдсан гар утасны задаргаанд маш олон төрлийн зүйлс багтаж байгаа. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ухаалаг гар утасны түвшинд хүрч очихгүй ч, боломжийн ухаалаг үйлдлийг гүйцэтгэхэд хангалттай үзүүлэлттэй гар утас хэмээн онцолсон юм. Makerphone гар утасны хайрцагт 128-ийг харьцах нь 160 пиксэлийн 1,8 инч хэмжээтэй дижитал дэлгэц, эх хавтан, дууны тохируулагч модуль, 4 мб-ийн санах ойн багтаамж бүхий хавтан, Wi-Fi дэмжигч модуль, GSM Bluetooth хүлээн авагч зэрэг бусад зүйлс багтсан. Мөн 128 мб- хэмжээтэй SD карт хүртэл байгаа. 600 ампер цагийн литийн-ионнын батарейтай. Гадна талын гэр нь дотор талын системийн суурь хавтанг нэвт харагддаг хуванцар материалаар хийсэн. Мөн янз бүрийн өнгийн гэрэлтүүлэгчтэй. Үүнээс гадна үйлдлийн хэд хэдэн товчлуурууд ч багтаж байгаа юм.

Задаргаанд байгаа гар утсыг хэрхэн угсрах талаарх зааврын ном байгаа. Мөн ютүбээс ч хэрхэн угсарч байгааг нь харж байгаад даган дуурайн угсарч болно. Отверкны тусламжтайгаар өөрийн гараар бүхий л зүйлийг холбон нийлүүлж, угсарч хийнэ. Харин программ систем хангамжийг ажлыг хийх гэж 7 цаг зарцуулах шаардлагатай болдог байна. Сим карт суурилуулан утсаар ярих, дуудлага хүлээн авах, захидал бичих боломжтой бол түүнчлэн интернетэд холбогдон цахим хуудсаар цочлох, тоглоом тоглох, дуртай дуу хөгжмөө тоглуулах гээд олон талын ач холбогдолтой гар утас хэмээн танилцуулж байгаа юм. Ирэх 2019 оны 3-р сараас 89 ам.долларын үнэтэйгээр зах зээлд худалдаалагдаж эхлэх юм байна.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өөрийн гараар угсарч, программчилж болдог гар утас “Makerphone”   
Үзсэн: 660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй