Шууд Chart

Олон улсын сэтгүүлчдийн холбоо АНУ болон Европын холбооноос Эр-Риядын эсрэг хориг тавихыг хүслээ

2018-10-21 13:04:08

Олон улсын сэтгүүлчдийн холбоо АНУ болон Европын холбооны удирдагчдад хандаж, сэтгүүлч Жамаль Хашогги Истанбул хот дахь Саудын Арабын Ерөнхий консулын газарт амиа алдсантай холбогдуулан Саудын Арабын эсрэг хориг тавихыг уриаллаа. Олон улсын сэтгүүлчдийн холбооноос тараасан албан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ.

Мэдэгдэлд “Европын холбоо, АНУ хоёр ОХУ, Венесуэлийн төрийг зохион байгуулалттай аллага үйлдсэн хэрэгт буруутгаж хориг тавьдаг. Гэтэл яагаад Саудын Арабын эсрэг ийм арга хэмжээ авахгүй байна. Дэлхий даяар хүний эрхийн төлөө байгууллагууд, олон тооны компани эсэргүүцлээ илэрхийлж, Саудын Арабт болох арга хэмжээнд оролцохоос татгалзаж байна. Яг одоо Засгийн газрууд алхам хийх хэрэгтэй. Тэдэнд нөлөө үзүүлэх дипломат, эдийн засгийн, олон улсын гээд олон хөшүүрэг бий. Ийм аргаар гэмт хэргийн захиалагчид, гүйцэтгэгчид хариуцлага тооцох боломжтой” гэж өгүүлжээ.

Мөн “Эр-Рияд гэмт хэргээ нууж халхлахын тулд худал хуурмагийн “тор сүлжиж” байна. Өөрийх нь Ерөнхий консулын газарт болсон хэргийг илчлэхийн тулд цаг хугацаа хэрэгтэй гэдэг бол үнэхээр инээдтэй, дэлхийн том гүрнүүдийн Засгийн газар өөрийн улс төрийн болон санхүүгийн ашиг сонирхлоо хаацайлж, гар хумхин сууж байгаа нь гутамшиг” гэдгийг Олон улсын сэтгүүлчдийн холбоо онцолж байна.

Эр-Риядын эрх баригчдын бодлогыг шүүмжилдгээрээ нэрд гарсан сэтгүүлч Жамаль Хашогги энэ сарын 2-ны өдөр Станбул дахь Саудын Арабын Ерөнхий Консулын газарт бичиг баримт бүрдүүлэхээр орсноосоо хойш сураггүй болсон билээ. Энэ хэргийг мөрдөн шалгах Саудын Араб болон Туркийн мөрдөн шалгах хэсэг байгуулагдаад байна.

Саудын Араб улсад вангийн тушаалаар Ерөнхий прокурорын газар өөрийн гэсэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 18 хүнийг хэрэгт сэжиглэн баривчлаад байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон улсын сэтгүүлчдийн холбоо АНУ болон Европын холбооноос Эр-Риядын эсрэг хориг тавихыг хүслээ  
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй