Шууд Chart

Федерика Могерини: Сэтгүүлч Хашоггийн аминд халдсан нь Венийн конвенцийг ноцтой зөрчсөн хэрэг

2018-10-21 18:00:00

Европын холбооны Аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд комиссар Федерика Могерини “Сэтгүүлч Жамаль Хашоггийг Истанбул хот дахь Саудын Арабын Ерөнхий Консулын газарт хороосон нь 1963 оны консулын харилцааны асуудлаарх Венийн конвенцийг ноцтой зөрчсөн явдал. Иймээс энэ хэргийг бие даасан тусгай комисс мөрдөн шалгах ёстой” гэж мэдэгдлээ.

Тэрбээр “Хэрэг болоод гурван долоо хоносны дараа сэтгүүлч Хашоггийг 2018 оны 10-р сарын 2-ны өдөр Истанбул хот дахь Саудын Араб улсын Ерөнхий Консулын газарт хороосон гэдгийг нотлох баримт гарч ирлээ. Энэ хэрэг сэтгэл түгшээгээд зогсохгүй 1963 оны Консулын харилцааны асуудлаарх Венийн конвенцийн 55-р зүйлийг ноцтой зөрчсөн хэрэг боллоо” гэж хэллээ.

Энэ 55-р зүйлд “Консулын ажилтнууд тухайн суугаа орныхоо хууль дүрмийг бүрэн гүйцэд дагах, мөрдөх ёстой. Консулын газрын өрөө тасалгааг консулын үүрэг гүйцэтгэхэд нийцэхгүй зорилгод ашиглах ёсгүй” гэж заасан байдаг юм байна.

Федерика Могерини сэтгүүлчийн ар гэр, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж, “Хэргийг сайтар, ил тод, хөндлөнгийн оролцоогүй шийдэж, буруутай хүмүүст эргэлт буцалтгүйгээр харицлага тооцох"-ыг шаарджээ. Үүний өмнө Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Хашогги Истанбул хот дахь вант улсын консулын газарт болсон зодооны үеэр амь үрэгдсэн гэдгийг нотлож, вант улсын иргэн 18 хүнийг сэжигтнээр баривчлаад байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Федерика Могерини: Сэтгүүлч Хашоггийн аминд халдсан нь Венийн конвенцийг ноцтой зөрчсөн хэрэг   
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй