Хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийг жинхэнэ утгаар цэрэггүй болгох ажлаа энэ сарын 25-нд дуусгана гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдлээ.
Төлөөлөгч “21-нээс эхэлж талууд цэрэггүй бүсийн дагуу байрлах хилийн пост, галын цэгүүдийг нураах бөгөөд цэрэггүй бүсэд хоёр талаас байрлуулсан цэргийн тоог цөөлнө” гэдгийг онцолж байна.
Түүний хэлснээр, энэ сарын 20-ны өдөр Умард болон Өмнөдийн сапёрчид цэрэггүй бүсийн хилийн Панмунжом суурин орчимд булсан "мина"-ыг устгах ажлаа дуусгажээ.
Умардын тал таван "мина"-ыг илрүүлсэн бол Өмнөдийн тал нэг ч мина илрүүлээгүй байна. Умард болон Өмнөдийг заагладаг цэрэггүй бүсэд булсан "мина"-ыг устгах ажил энэ сарын 1-ний өдөр эхэлж, 20 хоногт багтаан явуулахаар төлөвлөж байжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар өнгөрсөн есдүгээр сард Пхеньянд гурав дахь удаагаа уулзахдаа хоёр орныг заагладаг цэрэггүй бүсийг жинхэнэ утгаар нь цэрэггүй болгох тохиролцоонд хүрсэн юм.
| Хоёр Солонгос энэ сарын 25 гэхэд цэрэггүй бүсийг жинхэнэ утгаар нь цэрэггүй болгоно | ||
| Үзсэн: 1649 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.