Шууд Chart

Иран Улсад малын дайвар бүтээгдэхүүн экспортолно

2018-10-22 12:17:01

 Баян-Өлгий аймгийн «Зергер интернешнл» компани ирэх сараас Иран Улсад  малын дайвар бүтээгдэхүүн буюу толгой, таван цул эрхтэн экспортод гаргахаар болжээ.

Энэхүү компани  нь 2009 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч тодорхой шалтгаануудын улмаас 2018 оноос л ажил нь жигдэрсэн юм. Энэ онд Иран Улсын «Donia tejerat ilya» компанид 1000  тонн буюу 150 мянган толгой хонины мах нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд одоогоор 20500 толгой хонь нядалж, 230 тонн махыг экспортолсон. Төлөвлөгөө маань ерөнхийдөө 25 орчим хувийн гүйцэтгэлтэй бөгөөд ирэх оны хоёрдугаар сар хүртэл бүрэн дуусгахаар ажиллаж байна. Малаа зөвхөн Баян-Өлгий болон хөрш зэргэлдээ Ховд, Увс, Говь-Алтай аймгаас зах зээлийн үнээр худалдаж авч байгаа. Дараагийн сараас малын дайвар бүтээгдэхүүнийг хагас боловсруулан экспортод гаргахаар зохих бэлтгэлээ хангаж, Иран болон  Оросын Холбооны Улсаас холбогдох тусгай зөвшөөрлөө аваад байна» хэмээн компанийн гүйцэтгэх захирал нь хэлж байлаа.

Дашрамд дурдахад, тус компани нь хоногт 700 толгой мал нядалж, ангилан савлах хүчин чадалтай үйлдвэртэй бөгөөд бүтээгдэхүүнээ халал стандартын дагуу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологиор бэлтгэж байна.

Мөн 60 иргэнийг тогтмол ажлын байраар хангаж байгаа ажээ.

Сэтгүүлч: Ө.Нурболат

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иран Улсад малын дайвар бүтээгдэхүүн экспортолно  
Үзсэн: 989 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [212.123.28.xxx] 2018-10-22 17:16
hi mah gargadag sain baina mahand dotod amt erdene nuuj gargadag eupr hvmvvs yaridag yum bailaa hasag bol mahiig tsagtaa ted toohgvi tegeed kasaguud gej baigaa uvc hovdiihon naad hasguudaarai hooloigoi herchvvlj baisanaa sain sanaj yu?????kasag bol kasag shvv

Бидэнтэй нэгдээрэй