Ховд аймагт Монголын хонхтой бөмбөгийн холбооноос бүсчилсэн сургалт тэмцээнийг харааны бэрхшээлтэй иргэдийн дунд амжилттай зохион байгуулж байна.
Уг арга хэмжээний онцлог нь харааны бэрхшээлтэй иргэдийг хөдөлгөөний дудтагдалаас сэргийлж эрүүл мэнд, бие бялдарыг нь хөгжүүлэн нийгмийн харилцаанд оролцуулахад оршиж байгаа гэнэ.
Харааны бэрхшээлтэй иргэдийн өмнө олон асуудал тулгардаг. Үүний нэг нь хөдөлгөөний дутагдал, түүнээс үүдэлтэй өвчлөл юм. Иймээс манай улс 2012 онд Монголын хонхтой бөмбөгийн холбоог байгуулан хараагүй иргэдийг тус спортоор хичээллэх боломжийг бий болгожээ.
Хонхтой бөмбөгийн холбооноос БСШУСЯ, Монголын хараагүйчүүдийн холбоотой хамтран хонхтой бөмбөгийн сурталчилан таниулах зорилгоор бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд баруун бүсийн сургалт, хонхтой бөмбөгийн тэмцээнийг Ховд аймагт зохион байгууллаа.
Манай улсад 11 мянган харааны бэрхшээлтэй иргэн байдаг. Эдгээрийн дөнгөж 20 орчим хувь нь хонхтой бөмбөгийн спортоор хичээллэдэг буюу тодорхой хэмжээгээр мэддэг байна.
Хараагүй иргэдийг нийгмээс тусгаарлахгүйн тулд бусад иргэдтэй адил сурч, боловсрох, хөдөлмөр эрхлэх эрхийг нь тунхаглах нь чухал. Гэтэл манай нөхцөлд тэд ганцаараа бие дааж хотын гудамжаар явахад ч хэцүү байдаг.
Өөрөөр хэлбэл тэдэнд “алхах” арга байдаггүй гэж хэлж болно. Энэ нь тэднийг сэтгэлзүйн хувьд гутранги, нийгмийн амьдралд идэвхитэй оролцож, амжилт гаргах чадвар султай болгож байгаа нь судалгаагаар нэгэнт тогтоогдсон байдаг.
Ийнхүү хараагүй иргэдэд, цаг минут тутам хүндрэл бэрхшээлүүд тулгардаг байна. Гэсэн ч тэд энэ бэрхшээлийг даван туулахын тулд өөрсдийгөө хөгжүүлж, спортоор хичээллэж, мэдрэмжээ илүү сайжруулж, нийгмийн харилцаанд орох нь чухал гэж үзэж байна.
| Ховдод хонхтой бөмбөгийн холбооноос бүсчилсэн сургалт тэмцээнийг зохион байгууллаа | ||
| Үзсэн: 590 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.