Шууд Chart

Дэлгэрхангай суманд 320 өрхийн 200 мянган мал өвөлжинө

2018-10-23 11:51:13

Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгалаа. Дэлгэрхангай сум хахир хүйтнээс урьтаж төсвийн байгууллагуудаа төвлөрсөн халаалтанд холбохоор ажиллаж байна. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргаа нь тус тусдаа котельтой учраас халаалт доголдох асуудал байнга гардаг байсан гэнэ. Энэ сарын сүүлээр  холболтын ажил дуусч ирэх сарын 1-нээс халаалтаа өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Энэ жил Дэлгэрхангай суманд 320 малчин өрхийн 200 гаруй мянган мал өвөлжинө.  Өнгөрсөн наймдугаар сараас бороо орсон хэдийч газрын гарц маш сайн гарч бод, бог гэлтгүй мал тарга тэвээрэг сайн авсан аж. Сумын засаг даргын даалгавараар малчин бүр өвс хадаж, сорс зоодой хийж өвөлжилтийн ажилдаа эрвийх дэрвийхээрээ бэлджээ.

Харин отор нүүдэл хүлээн авахдаа бэлчээр ашиглалтын журмаа баримтлан отрын бүс нутгаа тогтоож бэлчээрийн даацад тохирсон хэмжээний отор хүлээн авах чиглэлтэй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлгэрхангай суманд 320 өрхийн 200 мянган мал өвөлжинө  
Үзсэн: 736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй