1947 ОНЫ ЭНЭ ӨДӨР НОБЕЛИЙН ШАГНАЛЫГ АНХ УДАА ГЭР БҮЛИЙН ХОЁР ГИШҮҮН ХҮРТЭЖ БАЙЖЭЭ
1947 оны энэ өдөр Нобелийн нэрэмжит шагналыг нэг гэр бүлийн 2 гишүүн зэрэг хүртэж байжээ. Австри Америк гаралтай биохимич Герти Тереза Кори болон түүний нөхөр Карл Фердинанд Кори нар юм. гэр бүлийн хоёр эрдэмтэд “Гликогений каталитик хувирал”-ыг олж илрүүлэн улмаар физиологи, анагаах ухааны төрөлд Нобелийн шагналыг хүртсэн юм байна. Герти Тереза Радниц Кори 1896 оны 8-р сарын 15-нд, харин түүний нөхөр Карл Фердинанд Кори 1896 оны 12-р сарын 5-нд Австри-Унгрийн Прага хотод мэндэлсэн юм байна. - Carl Ferdinand Cori,Gerty Theresa Cori
1951 ОНЫ ЭНЭ ӨДӨР “AERONCA 15 SEDAN” ЗАГВАРЫН СҮҮЛЧИЙН ОНГОЦ ЗАРАГДЖЭЭ
1951 оны энэ өдөр “Аэронка 15 сэдан” загварын сүүлчийн онгоц зарагдаж байжээ. Тус загварын онгоцыг дахин үйлдвэрлэхгүй болж, шинэ загварын үйлдвэрлэлдээ анхаарлаа хандуулах болсон байна. АНУ-ын Аэронка Эйрграфт компани энэ загарын бага оврын онгоцыг 1948-1951 оныг хүртэл олон тоогоор үйлдвэрлэн худалдаалсан юм. Энэ хугацаанд нийтдээ 560 гаруй ширхэгийг захиалагчдад нийлүүлээд байжээ. 4 хүний багтаамжтай, 193 км цаг хүртэл хурдлах чадвартай, 644 км зам туулах боломжтой тус онгоц 1948 онд 4795 америк долларын үнэтэй байсан юм. - Aeronca 15 Sedan
1952 ОНЫ ЭНЭ ӨДӨР НЬЮ-ЙОРК ХОТЫН КИНО ТЕАТРЫН ДЭЛГЭЦНЭЭ ЧАРЛИ ЧАПЛИНЫ “LIMELIGHT” КИНО ГАРЧ ЭХЭЛЖЭЭ
Англи болон Америкийн инээдмийн шилдэг жүжигчин Чарли Чаплины бүтээсэн “Лаймлайт” нэртэй кино дэлгэцнээ гарч эхлээд 65 жилийн хугацааг ардаа орхижээ. Тодруулбал 1952 оны энэ өдөр тус кино АНУ-ын Нью-Йорк хотын кино театрын дэлгэцнээ гарч эхэлсэн юм байна. Киногоо өөрөө найруулж, гол дүрд өөрөө тоглож, зохиолыг нь ч мөн адил өөрөө туурвисан юм. Чарли Чаплины бүтэн нэрийг Сэр Чарьлз Спенсер Чаплин гэдэг. Тэрээр 1889 оны 4-р сарын 16-нд Английн Лондонд мэндэлсэн юм. Тэрээр олон арван шилдэг инээдмийн кино бүтээж олон сая үзэгчийн таашаалд нийцсэн шилдэг жүжигчин байсан юм. Тэрээр 1929,1972,1973 онуудад Оскарын шагналыг хүртэж байсан юм байна. - Limelight charliechaplin 1952
HOLLYWOOD-ИЙН ЖҮЖИГЧИН РАЙАН РЕЙНОЛЬДС ӨНӨӨДӨР 42 НАС ХҮРЧ БАЙНА
Холливүүдийн шилдэг эрэгтэй жүжигчдийн нэг Райан Родни Рейнольдс өнөөдөр 42 нас хүрч байна. Тэрээр 1976 оны 10-р сарын 23-ны энэ өдөр Канадын Ванкувер хотод Жеймс Честерийн гэр бүлд мэндэлжээ. Бага байхаасаа эхлэн дэлгэцийн урлагт хөл тавьж эхэлсэн тэрээр 2003 онд Залуу Холливүүд хэмээх шагналын эзнээр тодорч байжээ. Анх “2 залуу нэг бүсгүй” нэртэй кинонд тоглож олонд танигдаж эхэлсэн бол үүний дараагаар олон арван шилдэг уран бүтээлийн дүр бүтээсэн байна. Түүний тоглосон шилдэг кинонуудаас дурдвал, Икс хүмүүс, Блейд, Ногоон дэнлүү, Дээдпүүл зэргийг нэрлэж болох юм. - Ryan Rodney Reynolds
| Энэ өдөр дэлхийн түүхэнд | ||
| Үзсэн: 871 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.