Шууд Chart

“Hyperloop” өндөр хурдны тээврийн хэрэгслийн туршилтын шугам ашиглалтад орно

2018-10-23 14:45:13

Дэлхийн зорчигч тээврийн салбарт ирээдүйн технологийг илтгэх “Хайперлүүп” төслийн шинэ тээврийн хэрэгсэл тун удахгүй ирэх 12-р сард туршилтын шугамдаа явж эхлэхээр болсон байна. Энэ талаар тус төслийг санаачлагч, /The Boring Company/ “Дэ бойин компани ” компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Илон Маск өөрийн Твиттер цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн байна. Түүний мэдээлснээр тусгай зориулалтын хонгил бүхий зам Лос-Анжелес хотын газар доор баригдаж дуусаад байгаа юм.

Хайперлүүп төсөл бол бараг дууны хурдаар холын замыг туулах чадвартай капсул бүхий бүтэцтэй тээврийн хэрэгсэл бүтээх ажил юм. Томоохон компаниуд өөрсдийн капсулынхаа хувилбаруудаа бүтээн танилцуулсаар байгаа. Эдгээрийн нэг бол Америкийн Space X, The Boring Company –ыг үүсгэн байгуулагч Илон Маскийн мөрөөдөл, зорилго болох Хайперлүүп тээврийн хэрэгсэл юм. Ирэх 12-р сарын 11 гэхэд Лос-Анжелес хотын газар доорх хонгилын зам туршилтын шугамаа албан ёсоор нээхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Энэ нь энэ технологийн салбартаа хамгийн түрүүнд ашиглалтад, туршилтад орж байгаа тохиолдлоор нэрлэгдэх юм. Эхний ээлжид ойролцоогоор 1,5 км урттай замд туршилтаа явуулна.

Тэр үеэр олон нийтэд танилцуулах томоохон түүхэнд тэмдэглэн үлдээхүйц арга хэмжээг зохион байгуулах нь дамжиггүй. Түүнчлэн хүссэн иргэдэд тус тээврийн хэрэгслийнхээ шинэ капсулд үнэ төлбөргүй суулган зориулах хүртэл үйлчилгээг үзүүлнэ гэжээ. Үзэгчиддээ сануулж хэлэхэд, төслийг санаачлагч, санхүүжүүлэгч Илон Маск Калифорнийн олон улсын нисэх буудлаас холгүй орших Лос-Анжелесийн тойргийн баруун-өмнөд бүсийн Хоторн хотын засаг захиргаанаас газар нутагт нь хайперлүүп төслийн хүрээн дэх тусгай хоолой бүхий замын барилгын ажлыг хийх зөвшөөрлөө авч чадсан. Эрх баригчдын мэдээлснээр, газар доорх энэхүү хоолойн замд ойролцоогоор 250 км цаг хурдлах боломжтой гэсэн эрх зүйн дүгнэлт гаргасан.

Гэхдээ нутгийн иргэд “А” цэгээс “Б” цэг хүртэл энэ өндөр хурдны капсул ямар хурдаар, хэдий хугацаанд туулж хүрч очихыг тааж , таамаглаж чадахгүй байгаа. Энэ талаар Илон Маск өөрөө ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Хэвлэлийнхний олсон мэдээллээр бол Лос-Анжелес дахь газар доор хоолойн замаар дээрх хурдны үзүүлэлтээс даруй 40 км цагаар илүү хурдална гэсэн. Тусгай зориулалтын хоолойг “The Loop” гэж нэрлэсэн.

Ерөнхий бүтцээрээ яг л газар доорх метроны замтай төстэй гэж ойлгож болно. Энэ замыг газрын гүнд ч, газар дээр ил байдлаар ч барьж байгуулах боломжтой. Илон Маскийн The Boring Company компани Чикаго хотын газар доор энэ замаа барьж байгуулах тендерт ялалт байгуулаад байгааг ч онцлоод байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Hyperloop” өндөр хурдны тээврийн хэрэгслийн туршилтын шугам ашиглалтад орно  
Үзсэн: 943 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй