Сар бүр дэлхийн шилдэг ухаалаг гар утаснуудын дунд хурд, хүчин чадлын үзүүлэлт, хэрэглэгчдийн санал бодлыг харж үзсэн судалгааг хийж явуулдаг. Энэ удаад Антуту гэх бенчмаркийн явуулсан судалгааны үр дүн олныг гайхшрууллаа. Энэ оны 9- сарын хугацаанд явуулсан санал асуулгаар дэлхийн хамгийн хүчирхэг ухаалаг гар утсаар Asus rog phone нэрлэгдсэн байна.
Энэ гар утас Снэйпдрагон 845 хүчирхэг процессортой тус ухаалаг гар утасны хөргүүрийн системийг хамгийн шилдэг хэмээн онцолдог. Энэ гар утас АСУС брендийн Рог төрлийн үеийн анхны хувилбар юм. Энэ сарын 18-нд худалдаанд гарч эхэлсэн. Андройд 8,1 Орео үйлдлийн системийн дэмжлэгтэйгээр ажилладаг. 6 инч хэмжээтэй дэлгэцтэй 8 гб рамтай. 4000 ампер цаг батарейтай.
Удаах байранд хятадын Шиаоми брендийн Блэк шарк нэртэй ухаалаг гар утас нэрлэгдсэн. Мөн Снэйпдрагон 845 процессортой. Хөргөлтийн шилдэг системийг өөртөө шингээсэн. Тоглоомчдод зориулагдсан гар утас юм. Шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авч чадсан.
Гуравдугаарт : Андройд Оксижэн Өү-Эс үйлдэлтэй, энэ оны 5-р сард худалдаанд гарсан. 3300 ампер цаг батарейтай, 6,28 инч хэмжээтэй дэлгэцтэй.
Жагсаалтын дараах байруудад : Vivo NEX S, Mi8, Oppo Find X, Samsung Note 9, Asus Zenphone, Mi Mix 2S, Mi Pocophone зэрэг ухаалаг гар утас эхний 10 байрт нэрлэгджээ.
| “Asus rog phone” 9-р сарын дэлхийн хамгийн хүчирхэг ухаалаг гар утсаар нэрлэгджээ | ||
| Үзсэн: 714 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.