Шууд Chart

1926 оны энэ өдөр Харри Худини хамгийн сүүлийн үзүүлбэрээ үзүүлжээ

2018-10-24 12:37:43

1857 ОНД ШЕФИЕЛД Ф.С ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ БАЙГУУЛАГДЖЭЭ

1857 онд хөлбөмбөгийн Шефиелд Ф.С клуб байгуулагджээ. Клубын байр нь Ист Банк Рөүдэд байрлаж байсан байна. Тус клубыг Английн өмнөд Иоркширийн Шефиелд хотод үндэслэсэн. Энэхүү клуб нь одоо болтол зогсолтгүй үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн эртний клуб юм. Шефиелд клуб 2004 онд ФИФА-гийн ёс зүйн шагналыг хүртсэн. Энэ шагналыг тус клубээс гадна зөвхөн Реал Мадрид клубт 150 жилийн ойгоор нь олгож байжээ. Тус клубээс Жон Овен, Томас Сорби, Жак Хадсан нарын алдартай тамирчид төрөн гарсан юм.

ПОД 2: 1926 ОНД ХАРРИ ХУДИНИ ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЗҮҮЛБЭРЭЭ ҮЗҮҮЛЖЭЭ

1926 онд Америкийн алдарт илбэчин Харри Худини хамгийн сүүлчийн удаа Детройт мужийн Гаррикийн театрт тогложээ. Харри Худини Австри Унгар гаралтай , 1894 оны 3-р сарын 24-нд Будапешт хотод мэндэлсэн юм. Тэрээр цоож дөнгийг чадварлагаар тайлдгаараа ихээхэн нэрд гарсан. Түүнчлэн хэд хэдэн кинонд тоглосон боловч ашиг олж чадаагүйн улмаас жүжиглэхээ больжээ. Үүний зэрэгцээ сайн нисгэгч байсан , Австрали руу ниссэн анхны хүн болохыг хүсч байсан юм. Харри Худини 1926 оны 10-р сарын 31-ний өдөр 1 цаг 31 минутад Детройтын эмнэлэгт 52 насандаа гэдэсний түгжрэлээр нас баржээ.

ПОД 3: 1931 ОНД ЖОРЖ ВАШИНГТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРЖЭЭ

Жорж Вашингтон нь Хадсон голын дээгүүр тавигдсан Вашингтон Хейтсийг Манхэттантай холбосон гүүр юм. Барилгын ажлыг 1927 оны 10-р сард эхлүүлсэн. Гүүр нийт 72 сая америк долларын өртгөөр бүтсэн байна. 2016 оны байдлаар тус гүүрэн дээгүүр жил бүр 103 сая тээврийн хэрэгсэл зорчдог гэсэн тооцоо гарсан байдаг , үүгээрээ дэлхийн хамгийн ачаалалтай гүүр болж тодорсон юм. Жорж Вашингтон гүүрийн дээд зам нь 4 эгнээ бүхий 2 урсгал, доод замаараа 3 эгнээ бүхий 2 урсгалтай. Нийт 14 эгнээ замтай юм. Гүүрэн дээгүүр зорчих хурдны дээд хязгаар нь 72 км/цаг байдаг. Дээд зам нь унадаг дугуй болон явган хүний замтай юм байна.

ПОД 4: 1986 ОНЫ ЭНЭ ӨДӨР НЭРТ РЭП ДУУЧИН ДРЭЙК МЭНДЭЛЖЭЭ

Канадын алдарт рэп дуучин, дуу зохиогч, хөгжмийн продюсер, жүжигчин Дрэйк 1986 оны энэ өдөр Торонто хотод мэндэлжээ. Тэрээр 2000-аад оны эхэн үед “Деграсси: Дараагийн үе” нэртэй өсвөр насныханд зориулсан телевизийн цуврал кинонд тоглож урлагийн гараагаа эхлүүлсэн. Үүнийхээ дараа рэп дуучин болох хүсэлтэй байсан тул 2007 онд “Дэвшлийн өрөө” нэртэй дуугаа гаргасан байна. Дрэйк Биллбордын жагсаалтын хэд хэдэн амжилтыг эзэмшдэг. Үүний зэрэгцээ “Грэмми”-ийн шагнал хүртэж байснаас гадна 3 “Жуно”, 6 “Америкийн хөгжмийн наадам”-ын шагналтан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

1926 оны энэ өдөр Харри Худини хамгийн сүүлийн үзүүлбэрээ үзүүлжээ  
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй