Шууд Chart

Дэлгэрхангай суманд 320 өрхийн 200 мянган мал өвөлжинө

2018-10-24 13:37:32

Дундговь аймгийн Засаг дарга Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Дэлгэрхангай Сайхан-овоо Эрдэнэдалай сумдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгалаа. Дэлгэрхангай сум хахир хүйтнээс урьтаж төсвийн байгууллагуудаа төвлөрсөн халаалтад холбохоор ажиллаж байна.  Сургууль, Цэцэрлэг, Эмнэлэг, Захиргаа нь тус тусдаа котельтой учраас халаалт доголдох асуудал байнга гардаг байсан гэнэ. 10 сарын сүүлээр  холболтын ажил дуусч 11 сарын 1 ээс  халаалтаа өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Энэ жил Дэлгэрхангай суманд 320 малчин өрхийн 200 гаруй мянган мал өвөлжинө өнгөрсөн 8 сараас бороо орсон хэдийч газрын гарц маш сайн гарч бод, бог гэлтгүй мал тарга тэвээрэг сайн авсан байна. Сумын Засаг даргын даалгавраар малчин бүр өвс хадаж, сорс зоодой хийж өвөлжилтийн ажилдаа эрвийх дэрвийхээрээ бэлджээ.

Харин отор нүүдэл хүлээн авахдаа бэлчээр ашиглалтын журмаа баримтлан отрын бүс нутгаа тогтоож бэлчээрийн даацад тохирсон хэмжээний отор хүлээн авах  чиглэлтэй байна.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлгэрхангай суманд 320 өрхийн 200 мянган мал өвөлжинө  
Үзсэн: 1193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.161.xxx] 2018-10-24 17:25
Дэлгэрхангай сумд олон удаа очиж байсан тэр чигээрээ эрчүүд нь архинд орсон дуу дуулаад архи уух маш дуртай. Найр хийхдээ найранд очисон хүнийг архиар шахаж тасараах их дуртай хот аймаг гаднаас ирсэн хүмүүсийг их муулж ярьдаг.жалга добны үзэлтэй

Бидэнтэй нэгдээрэй