Шууд Chart

Жамаль Хашоггийн аллагыг эртнээс төлөвлөсөн байжээ

2018-10-26 11:49:59

Хашоггийн аллагыг эртнээс төлөвлөсөн байжээ гэж Саудын Арабын ерөнхий прокурор мэдэгдлээ. Сэтгүүлч Жамаль Хашоггийн аллагыг эртнээс төлөвлөсөн байжээ гэж Саудын арабын ерөнхий прокурор шейх Сауд аль-Муажиб мэдэгдлээ. “Хашоггийн хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүс энэ хэргийг санаатай үйлдсэн” гэдгийг аль-Муажиб хэллээ.

Мөн тэрбээр прокурорын газар сауд болон түркийн мөрдөн байцаах хамтарсан хэсгээс гаргаж өгсөн баримтыг авсан болохыг нотолж, мөрдөн шалгах ажил үргэлжилж байна гэлээ. Эр-Риядын эрх баригчдын бодлогыг шүүмжилдэгээрээ нэрд гарсан сэтгүүлч Жамаль Хашогги энэ сарын 2-ны өдөр Истанбул дахь Саудын Арабын консулын газар ороод сураггүй болсон юм.

Үүнээс хойш бараг 20-иод хоногийн дараа саудын эрх баригчид сэтгүүлч дипломат төлөөлөгчийн газар болсон зодооны үеэр санамсаргүй амиа алдсан гэж мэдээлсэн ч консулын газар яг юу болсон талаар мэдээлээгүй. Энэ хэрэгт холбогдуулан саудын иргэн 18 хүнийг сэжигтнээр саатуулаад байна, одоогоор тэдний хэн болохыг нь ил болгохгүй байна. Дэлхийн хамтын нийгэмлэг энэ гэмт хэргийг эрс зэмлэн буруушааж, Эр-Риядад мөрдөн шалгалтыг ил тод, нээлттэй хийхийг уриалсан бол Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан сэтгүүлчийн амийг хороосон хэргийг эртнээс сайтар төлөвлөсөн аллага гэсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жамаль Хашоггийн аллагыг эртнээс төлөвлөсөн байжээ  
Үзсэн: 735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй