Шууд Chart

Ургац хураалт 80 хувьтай явагдаж байна

2018-10-27 12:07:29

Төв аймгийн хэмжээнд энэ жил 90 гаруй мянган тонн ургац хураан авах урьдчилсан тооцоо гарчээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар ургац хураалтын явц 80 гаруй хувьтай явагдаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Төв аймгийн хэмжээнд 49052 га-гаас 65829,3 тонн үр тариа хураан аваад байна. Харин буудай 45989 га-гаас 61988.1 тонныг хураан авчээ. Төмс хүнсний ногооны хураалт дууссан бол тосны ургамал 4849 га-гаас 2101 тонныг, тэжээлийн ургамал 16579 га-гаас 54317 тонныг тус тус хураан авсан талаар аймгийн ХХААГ-аас  мэдээллээ.

Мөн хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалагийн салбарт услалтын тоног төхөөрөмж шаардлагатай байгаа. Байгалийн хүчин зүйлсийг тооцоолох аргагүй болж байгаа нь техник тохнологийн аргаар газар тариаланг хөгжүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм. Мөн сүүлд нэвтэрсэн хураалтын техникийг аймагтаа нэвтрүүлж  чадвал ургац хураалтын ажлыг түргэн хугацаанд эрт хураах боломжтой байгаа талаар Төв аймгийн ХХААГ-ын дарга Б.Жамбалдорж ярьж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ургац хураалт 80 хувьтай явагдаж байна  
Үзсэн: 973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй