Шууд Chart

Ховд аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй байна

2018-10-27 12:14:37

Ховд аймгийн нийт нутгийн 70 орчим хувьд нь өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд отор нүүдэл хийх, өвс хадлан тэжээлийг татан авах нөөцлөх ажил өрнөж байна. Малчин өрхийн өвс татан авалт 80 гаруй хувьтай байгааг аймгийн ХХААГ-аас мэдээлжээ.

Ховд аймагт энэ өвөл 91 багт 8898 малчин өрхийн 3321.9 мянган мал хонин толгойд шилжүүлснээр 5039,7 мянган мал өвөлжих урьдчилсан дүн мэдээ  гарчээ. Аймгийн хэмжээнд хадлангийн гарц муу,  ус ихтэй байсны улмаас 08-р сарын 15-аас хойш оройтож  хадланд орсон байна. 10-р сарын байдлаар аймгийн хэмжээнд 71505 тн байгалийн хадлан, 1855 тн гар тэжээл, 5744 тн хужир шүү бэлтгэсэн тоон мэдээлэл байгаа юм. Хадлан 116,1 хувь, гар тэжээл 46,3 хувь, хужир шүү 74 хувийн биелэлттэй байна. Энэ жилийн хувьд Ховд аймагт зуншлага оройтож, зуны хугацаанд зурвас газраар үе үе ширүүн аадар бороо, мөндөр орж үр тариа бэлчээрийн болон таримал ургамлын ургалтанд сөргөөр нөлөөлснөөс өнгөрсөн жилийн мөн үеийнхээс харьцангуй бага хадлан авсан,   өвөлжилт хүндэрч болзошгүй байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлж байна.

Ирэх өвлийн бэлчээрийн даацыг тодорхойлоход Ховд аймгийн нийт нутгийн 30 орчим хувьд өвөлжилт хэвийн байх боломжтой. Харин 70 хувь нь бэлчээрийн даац 1-5 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна. Иймд Ховд аймгийн нийт нутгаар өвөлжилт хүндэрч, мал өвөлжих боломжгүй нөхцөл байдал бий болсон байна. Иймээс сум хоорондоо буюу гадны аймгуудруу отор нүүдэл хийх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм.  Ховд аймгийн тухайд одоогийн байдлаар малчдын өвс татан авалт 80 гаруй хувьтай байна. Нийт малчин өрхийн хашаа саравч засах, ариутгал хийх ажил 84 хувьтай байгаа юм.

Сурвалжлагч: Г.Алтанзаяа

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ховд аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй байна  
Үзсэн: 1378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.189.xxx] 2018-10-28 23:44
Ховдын хязгаарт санаа зовчихлоо. Та нар тэр өндөр гуалиг монгол улсыхаа төлөө хүзүүгүй болтлоо зүтгэсэн Элбэгдоржийгоо АНУ .с чирж авчраад эд эрхтнээр нь нутгийхаа уул овоог тахиад толгойгий нь давслаад уулын оройд орхи. Тэгвэл зуд болохгүй гэж бурхны номонд заажээ
Зочин [66.181.160.xxx] 2018-10-28 06:03
Малын хөлийн татвар тавиачи
Зочин [66.181.182.xxx] 2018-10-27 19:07
Хөөрхий дэд сайд Саулeгийн ажил эхэлждээ
Зочин [103.14.36.xxx] 2018-10-27 14:43
odoo haana uwuljhuu todorhoi bolgoh heregtei. nytagta bol uws tejeelee beld. otorloh bol odoo dulaan deer nuuh, malaa dasga, nuuhdee shyyd achih l heregtei, mal zytrahgyi,
Зочин [122.201.24.xxx] 2018-10-27 13:42
өвөл эхлээгүй байхад ингэж л байдаг

Бидэнтэй нэгдээрэй