Монголын Улсын гавьяат багш, доктор пофессор Чагдаагийн нэрэмжит Ховд аймгийн Алтай сумын 12 жилийн ЕБС-д 700 гаруй сурагч суралцдаг. Тэдний 100 орчим нь тус сумын ЕБС-ын дотуур байранд амьдардаг. Сурагчдыг дотуур байрандаа тав тухтай амьдарч, хичээл сургалтын үйл ажиллагаандаа идэвхитэй оролцох бүхий л боломжийг нээхээр сургууль, дотуур байрны хамт олон эрмэлзэн ажиллдаг байна.
Сумын төвөөсөө алслагдсан малчин өрхийн хүүхдүүдийн хувьд 7 хоног бүр гэртээ харих боломжгүй. Хичээлийн улирлын амралтаар л гэртээ харьдаг хүүхдүүд Алтай сумын сургуулийн дотуур байранд цөөнгүй байи. Иймээс тэдний амьдрах орчин ая тухтай байх нь хамгийн чухал юм. Тэгвэл Алтай сумын ЕБС-ын сурагчдын дотуур байр хүүхэд багачуудад гэрийг нь орлож, хичээлээ хийж сурч хөгжих тав тухтай орчныг бүрдүүлж чаджээ.
Сурагчдын сурхах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг хангасан үйлчилгээг хүүхэд багачуудад үзүүлэхийг Ховд аймгийн Алтай Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хамт олон эрхэм зорилгоо болгожээ. Тэд сурагчид, эцэг эхчүүдтэй хамтран ажиллаж, эцэг эхийн оролцоотойгоор олон бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлсэн байна. Мөн дотуур байрны багш ажилчдын дунд Нэг тасаг-Нэг бүтээлч ажил аян, Сругуулийн хэмжээнд “Байгаа зүйлээ байрандаа хандивлъя” аяныг зохион байгуулсан нь бүтээлч, шинэлэг ажил юм.
Дотуур байрны сурагчид хичээлд муу, амьдрах орчин тав тухгүй, хүүхдүүд хоолондоо цаддаггүй гэх ойлголт байдаг. Тэгвэл тэд эсрэгээрээ гэрийг нь орлох ая тухтай орчинд ийнхүү амьдарч байна.
Цаашид Алтай сумын ЕБС-ын дотуур байрны хамт олон хүүхдүүдийнхээ амьдрах орчинг гэрийн нөхцөлд ойртуулан тохижуулж, Малчин өрхийн хүүхдүүдийг 100 хувь дотуур байранд хамруулахыг зорьж байна.


| Ховд аймгийн Алтай сумын Дотуур байрны сурагчид гэртээ байгаатай адил тав тухтай амьдарч байна | ||
| Үзсэн: 1408 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.