Шууд Chart

Сири улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө гэдгээ илэрхийллээ

2018-10-28 13:00:59

Истамбулд болсон дээд хэмжээний уулзалтад оролцогч Орос, Турк, Герман, Францын удирдагчид Сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ терроризмтой тэмцэж, сирийн дүрвэгчдийг гэр орондоо эргэн ирэх нөхцөлийг нь бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахыг уриаллаа.

Уулзалтад оролцогчид Арабын бүгд найрамдах Сири улсын тусгаар тогтнол, эв нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн төлөө гэдгээ илэрхийллээ. Тэд Сири улсын тусгаар тогтнолыг алдагдуулах, тасалдуулахад чиглэсэн аливаа хэт даврах төлөвлөгөө, хөрш зэргэлдээ орнуудын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн алхмыг сөрөн зогсоход бэлэн гэдгээ мэдэгдлээ. Үүнээс гадна Истамбулын уулзалтад оролцогчид хилийн чанадад гарсан Сирийн дүрвэгчдийг, эх орондоо шилжин суусан хүмүүсийг гэр орондоо эргэн ирэх боломжийг бүрдүүлэх тал дээр ажиллахад бэлэн гэдгээ нотоллоо. Улс орны дэд бүтцийг сэргээх, ундны ус, цахилгаан эрчим хүчний хангамж гээд үүний тулд шийдэх асуудал зөндөө гэдгийг Путин, ЭрдоанМеркельМакрон нар цохон тэмдэглэж байлаа.

Мөн тэд бүс нутгийн аюулгүй байдал, сирийн мөргөлдөөнөөс үүдэн гарч байгаа аливаа эрсдэлд сэтгэл багагүй түгшиж байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үеэр оролцогчид энэ мөргөлдөөнийг зэр зэвсэг, цэргийн хүчээр шийдэх боломжгүй, мөргөлдөөнийг гагцхүү улс төрийн үйл явц, дипломат арга барилаар, мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2254 тоот тогтоолын дагуу шийдэх, зохицуулах боломжтой гэдэгт санал нэгдсэн. Владимир Путин, Режеп Тайип Эрдоган, Эммануэль Макрон, Германы канцлер Ангела Меркель нар Идлиб мужаас хүнд зэвсэг болон хэт даврагч бүлэглэлүүдийг гаргах санаачлага бага ч болов урагшилж, ахиц дэвшил гарч байгаад баяр хүргэлээ. Энэ бүгдээс үзэхэд Истамбулын 4 талт дээд хэмжээний уулзалт Сирийн зохицуулалтыг хэлэлцэх цоо шинэ хувилбар болон гарч ирж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сири улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө гэдгээ илэрхийллээ  
Үзсэн: 649 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй