Шууд Chart

Сэтгүүлч Хашоггийн хэрэгт холбогдогчдыг Саудын Арабад шүүнэ

2018-10-28 13:25:04

Саудын сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдогчдыг Саудын Арабад шүүнэ гэж вант улсын гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр мэдэгдлээ. Тэрбээр Манам хотод Бахрейны гадаад хэргийн сайд Халед бен Ахмед аль-Халифтай уулзахдаа ийнхүү мэдэгджээ.

Хашоггийн хэрэг нэг ёсондоо хийрхэл болоод байна, энэ хэргийг мөрдөн шалгахад цаг хугацаа хэрэгтэй, цаг явах тусам шинээр нотлох баримтууд гарч ирсээр байна, сэтгүүлчийн аминд халдсан хүмүүст бид хариуцлага тооцно, дахин ийм хэрэг давтагдахгүйн төлөө ажиллаж байна, хэрэгт холбогдогчдыг Саудын Арабад шүүнэ” гэж вант улсын гадаад хэргийн сайд хэллээ. “Саудын араб улс Туркийг найрсаг, нөхөрсөг улс хэмээн үзэж байгаа, манай 2 орон хооронд ажил хэргийн, хөрөнгө оруулалтын маш сайн харилцаа тогтсон” гэдгийг сайд хэллээ. 

Эр-Риядын гадаад, дотоод бодлогын талаар шүүмжлэлтэй нийтлэл бичдэгээрээ нэрд гарсан сэтгүүлч Жамаль Хашогги энэ сарын 2-ны өдөр өөрийн орны Истамбул хот дахь консулын газар ороод сураггүй болсон билээ. Үүнээс 18 хоногийн дараа Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч дипломат төлөөлөгчийн газар болсон зодооны үеэр санамсаргүй байдлаар амь үрэгдсэн тухай мэдээлсэн. Энэ хэрэгт холбогдуулан вант улсын иргэн болох 18 хүнийг саатуулаад байгаа. Дэлхийн хамтын нийгэмлэг гэмт хэргийг эрс зэмлэн буруушааж, Эр-Риядад хэргийг ил тод, нээлттэй мөрдөхийг уриалсан бол Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эроган сэтгүүлч Хашоггийг хороосон хэргийг эртнээс сайтар төлөвлөсөн гэж мэдэгдсэн.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгүүлч Хашоггийн хэрэгт холбогдогчдыг Саудын Арабад шүүнэ  
Үзсэн: 796 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй