Шууд Chart

Гүржид хоёр дахь шатны сонгууль болж магадгүй

2018-10-29 14:00:00

Гүржид болсон ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн хоёр дахь шатны сонгууль болохыг илтгэн харуулж байна. Эндээс ирж байгаа мэдээгээр, эрх баригч “Гүржийн мөрөөдөл-ардчилсан Гүрж” намаас нэр дэвшигч Саломе Зурабишвили 42 хувийн саналаар тэргүүлж байгаа. Түүний араас сөрөг хүчний 10 намын эвсэл болох “Эв нэгдэлд хүч чадал оршихуй” намын нэр дэвшигч Григол Вашадзе 35 хувийн саналаар яваа бол “Европ Гүрж” намын нэр дэвшигч Давид Бакрадзе 10 хувийн санал авч удаалж байна.

Хэдийгээр Зурабишвилиг дэмжигчид урьдчилсан дүнг зарласны дараа баяр хөөр болсон ч  хатагтай Зурабишвили өөрөө биеэ барьж, дэмжигчдээсээ тайван байхыг хүсэж байна. “Би аливаад тэсвэр тэвчээртэй, болгоомжтой байхыг илүүд үздэг, би азтай байна, гэхдээ болгоомжтойгоор азтай байна” гэж тэрбээр мэдэгджээ. Сонгуулийн өмнө явуулсан санал асуулгын дүн Зурабишвили эхний шатанд 52 хувийн санал авч ялна гэж байсан ч Гүржид хоёр дахь шатны сонгууль болох нь тодорхой болж байна. Сонгуулийн дүнг өнөө өглөө зарлах ёстой.

Сонгуулийн төв хорооны мэдээлснээр, нийт сонгогчдын 46,74 хувь нь энэ удаагийн сонгуульд оролцжээ. Өмнөх сонгуулиар ч гэсэн сонгогчдын ирц нэг ийм байсан. Шинэ ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар сонгогдож байгаа бөгөөд 2013 оноос хойш энэ албыг хашиж байгаа Георгий Маргвелашвилийн оронд очно. Шинэ ерөнхийлөгч тангараг өргөсний дараа хүчин төгөлдөр үйлчилж эхлэх Гүржийн шинэ Үндсэн хуулинд ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэлээдгүй хязгаарласан билээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гүржид хоёр дахь шатны сонгууль болж магадгүй  
Үзсэн: 864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй