Хөвсгөл аймаг хүчирхийлэлд өртөгсдөд цогц үйлчилгээ үзүүлэх "Нэг цэгийн үйлчилгээний төв"-тэй боллоо. Энэ төв улсын хэмжээнд 8 байгаа бөгөөд жендэрт суурилсан хүчирхийллийн тархалт ихтэй аймгуудад түрүүлж байгуулж байгаа юм байна. Хөвсгөл аймаг өнгөрсөн 12 сарын хугацаанд гаргасан судалгаагаар хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн тохиолдлын хувь хэмжээгээр улсад 10-рт эрэмбэлэгджээ. Мөн 53,7 хувь нь хамтрагчийн үйлдсэн хүчирхийлэлд өртсөн судалгаа байгаа юм байна. Энэ төвийг НҮБ-ын хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр байгууллаа
Энэ төв нь хүчирхийлэлд өртөгсөд болон тэдний үр хүүхдүүдэд шаардлагатай үйлчилгээ үзүүлж аюулгүй байдлыг хангах юм. Энд хүчирхийлэлд өртсөн хүмүүст бүх төрлийн үйлчилгээг 1 дор үзүүлэхээс гадна хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлууд явуулах учраас хүчирхийллийн тархалт буурна гэж үзэж байна.
Энэ төвд ажиллах орон тоо, цахилгаан, халаалт зэрэг урсгал зардлыг аймгаас шийдэхээр боллоо. Энэ төвийг байгуулахад НҮБ-ын хүн амын сангаас 80 гаруй, орон нутгийн төсвөөс 26 сая төгрөг зарцуулжээ. Цаашид энэ төвийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад санхүүгийн асуудал чухал. энэ асуудлыг аймаг орон нутгаас шийдэж дэмжиж ажиллана гэлээ
Энэ төв 1 ээлжид 8 хүн хүлээж авах хүчин чадалтай бөгөөд хохирогчдын байрлах өрөө, гал тогоо, хүлээн авах, эмчийн болон зөвлөгөө өгөх өрөөнөөс бүрджээ.
Энд эхний ээлжид Цагдаагийн газрын 102 утсанд хандан тусламж авах боломжтой. Хүчирхийллийн тухай асуудал зөвхөн хүүхэд эмэгтэйчүүдийн асуудал биш бүгдийн асуудал байдаг учраас хүчирхийллийг таслан зогсооход бүгд дэмжиж ажиллавал илүү үр дүн гарна гэж үзэж байна.
| Хүчирхийлэлд өртөгсдөд цогц үйлчилгээ үзүүлэх төвтэй боллоо | ||
| Үзсэн: 526 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.