Шууд Chart

Залуу зохион бүтээгч нэг цэнэглэлтээр долоо хоног ажиллах эко зуух бүтээжээ

2018-10-29 14:51:14

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн Х.Аманбол байгаль орчинд ээлтэй эко зуух бүтээжээ.

Залуу зохион бүтээгч Х.Аманбол нь цахилгаанчин  мэргэжилтэй бөгөөд зуухны үйл ажиллагааг зохицуулах автомат удирдлагын систем зохион бүтээсэн аж. Мөн зуухны усан цамц зэрэг бусад эд ангиудыг ч гар аргаар гагнаж хийдэг байна.  Тухайн зуухыг бүтээхэд хоёр жил орчим хугацаа зарцуулсан аж.

Байгаль орчныг бохирдуулдаггүй, автомат ажиллагаатай уг зуух нь нунтаг нүүрс ашигладаг  бөгөөд нэг цэнэглээд хүний оролцоогүйгээр долоо хоног ажиллах юм байна. Түүнчлэн эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй, ердийн зуухнаас 50 хувь, цахилгаан халаалтаас 4-5 дахин, төвийн халаалтаас хоёр дахин бага зардал гарах ажээ.

 «Манай аймагт нунтаг нүүрсний үнэ хямд байдаг. Тийм учраас ард иргэдийн өдөр тутмын амьдралд хэрэглэхэд хялбар, хямд өртөгтэй зуух хийхээр шийдсэн. Ердийн зуухны нүүрсний шатаалтын ашигтай процесс 60 орчим хувь байдаг бол манай зуух 90 хувийн шаталт хийдэг" хэмээн тэрээр хэлж байна. 

Нэг зуухыг 15-20 хоногийн дотор хийж бэлэн болгодог ба орон нутагт эрэлт нэмэгдэж, хүмүүс урьдчилан захиалга өгдөг болсон ажээ. Тийм учраас захион бүтээгч бүтээгдэхүүндээ патент авч, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа ажээ.  

 

Сэтгүүлч: Ө.Нурболат

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Залуу зохион бүтээгч нэг цэнэглэлтээр долоо хоног ажиллах эко зуух бүтээжээ  
Үзсэн: 1091 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй