Шууд Chart

АНУ Мексиктэй залгаа хилдээ томоохон цэргийн хүч төвлөрүүлэхээр бэлтгэж байна

2018-10-30 12:38:57

Өмнөд Америкийн орнуудаас АНУ-ыг чиглэсэн цагаач дүрвэгчдийн шинэ нүүдэл тус улсын хувьд нэлээн асуудал дагуулж байна. Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын ерөнхийлөгч хууль бус цагаач дүрвэгчдээс урьдчилан сэргийлэх үүднээс Мексикийн хил дагуу цэргийн хүч байрлуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж байсан. Үүний дагуу АНУ-ын батлан хамгаалахын яам эргийн хамгаалалтыг нэмэгдүүлэхийн тулд 800 цэргийг хилд Техасын хил рүү илгээсэн юм. Харин Өнөөдөр Пентагон энэ цагаач дүрвэгчийн урсгалыг зогсоохын тулд Мексикийн умард хил дагуу 5200 цэрэг байрлуулахаар бэлтгэж байна.

АНУ-ын армийн генерал Терренс Өүшаунессигийн мэдэгдэж байгаагаар одоо илгээх цэргийн хүчийг АНУ-ын баруун эрэг Техас, Аризона болон Калифорни мужуудад энэ долоо хоногийн төгсгөл гэхэд байрласан байх юм байна. Өнгөрсөн 4-р сард ерөнхийлөгч Дональд Трампын хүсэлтээр Одоогийн байдлаар АНУ-ын Мексиктэй залгаа хилийн бүсэд үндэсний гвардын 2100 орчим бие бүрэлдэхүүн байрлаж байна. 

Мексикийн албаныханы мэдээлснээр цагаач дүрвэгсдийн урсгал хоёр долоо хоногийн өмнөөс эхэлснээс хойш Америкийн хилийг чиглэсэн Төв Америкийн дүрвэгч цагаачдын тоо 6000д хүрсэн байна. Тэдгээр цагаач дүрвэгчид, өнөөдрийн байдлаар АНУ-ын хилээс 1600 км-ийн зайд тус улсын хил рүү ойртсоор яваа юм байна. Улс төрийн ажиглагч шинжээчид цагаач дүрвэгчдийн энэ асуудал ирэх сарын 6-нд болох АНУ-ын конгрессийн завсрын сонгуульд яаж нөлөөлөх бол гэж харж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, сонгуулийн компанийн үеэрээ, хууль бус цагаачлалын асуудалтай хатуу тэмцэхээ илэрхийлж Мексикийн хил дагуу хууль бус цагаачдыг нэвтрүүлэхээс сэргийлж хана хүртэл байгуулж байна. Нөгөө талаар цагаач дүрвэгсэдтэй цэрэг армийн хүчээр тэмцэх гэж оролдож байгаа энэ хатуу бодлого нь, түүнийг энэ удаагийн сонгуульд ялах магадлал нэмэгдүүлэх, дэмжигчдийнхээ тоог өсгөхөд чухал нөлөө  үзүүлнэ гэж харж байгааг ажиглагчид онцолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Мексиктэй залгаа хилдээ томоохон цэргийн хүч төвлөрүүлэхээр бэлтгэж байна   
Үзсэн: 705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй