Шууд Chart

БНХАУ-ын интернет компани "Bytedance” дэлхийн хамгийн үнэтэй стартап-аар нэрлэгдлээ

2018-10-30 14:50:01

БНХАУ-ын интернет компани болох “Bytedance” дэлхийн хамгийн үнэтэй стартапаар нэрлэгдсэн байна. 2012 онд үүсгэн байгуулагдсан тус цахим талбарын компани мэдээ, мэдээлэл, дүрс, зураг нийтлэн томоохон контент үйлдвэрлэн гаргадгаараа алдартай юм.

Япон улсын харилцаа холбооны хэвлэл мэдээллийн “Softbank” корпораци ухаалаг гар утасны апп хөгжүүлэгч Хятадын Bytedance стартап-т 3 тэрбум ам.долларын хэмжээтэй асар их хөрөнгө оруулалт хийлээ. Блүмбэргийн явуулсан судалгаагаар тус санхүүжилтийн дараагаар Хятадын Bytedance стартап Uber компанийг ардаа орхиж ийнхүү дэлхийн хамгийн үнэтэй компаниар нэрлэгдэх болсон байна. Ингэснээр тус стартап өнөөдрийн байдлаар 75 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон юм. Bytedance хамгийн их хэрэглэгчтэй хоёр төрлийн апп-ныг хөгжүүлэн зах зээлд нэвтрүүлсэн юм. Энэ бол “Tik Tok” нэртэй караоке дууны дүрс бичлэгийн апп болон мэдээ, мэдээллийг түгээгч “Toutiao” апп юм. Энэ апп нь мэдээ мэдээллийг текст, дүрс бичлэг, сонирхолтой асуулт хариултын хэлбэртэйгээр гаргадаг Хятаддаа алдартай байдаг юм. Харин Тик Ток апп нь music.ly гэх хөгжмийн сонирхолтой шийдлийг харуулсан үйлчилгээг үзүүлдэг.

Түүнчлэн Buzzvideo болон Vigo гэх дүрс бичлэгийн платформыг дэмжин ажилладаг юм. 2017 оны 11-р сард явуулсан судалгаагаар гэхэд л Bytedance стартапын бүхий л төрлийн онлайн үйлчилгээг үзүүлэгч талбар бүхий app-нуудынх нь өдөр тутмын байнгын хэрэглэгчдийн тоо 200 сая гаруйд хүрч байсныг онцолсон юм. Uber –ийн хувьд энэ өрсөлдөөнд дахин тэргүүллээ эргүүлэн авахын тулд 120 тэрбум хүртэлх ам.долларын хөрөнгө босгох зорилт тавин зах зээлд шинээр IPO гаргахаар төлөвлөөд эхэлжээ. Bytedance стартапын Musical.ly нэртэй апп нь дуу хөгжим, бүжгэнд дуртай, сонирхолтой олон хүмүүсийг онлайн талбарт өөртөө татаж чадсан юм.

Тухайлбал, Тик Ток нэртэй караоке дууны апп нь АНУ-ын сая сая өсвөр насныханы хамгийн ихээр хэрэглэдэг цахим талбар нь болж, богино хугацаанд алдартай болоод байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын интернет компани "Bytedance” дэлхийн хамгийн үнэтэй стартап-аар нэрлэгдлээ  
Үзсэн: 1168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй