Шууд Chart

Өөрөөсөө 40 дахин хүнд жинтэй зүйлийг байрнаас нь хөдөлгөх чадалтай дрон

2018-10-30 15:35:33

АНУ-ын хамгийн шилдэг их сургууль болох Стэнфордын их сургуулийн инженерүүд, эрдэмтэд хамтран шинэ төрлийн бяцхан нисдэг дрон бүтээсэн байна. “Флай Кро Таг” нэртэй алгын чинээхэн хэмжээтэй энэ дрон өөрөөсөө даруй 40 дахин жинтэй зүйлийг байрнаас нь хөдөлгөх чадалтай хэмээн танилцуулсан юм.

Стэнфордын их сургуулийн зохион бүтээгчид соно гэх махчин шавжийн үйл хөдлөл бүрийг ажиглан судалсны эцэст энэхүү дроноо бүтээсэн. Учир нь соно гэдэг нисдэг шавж урт нарийхан биетэй, сэрчигнэсэн өвөрмөц чимээтэй нисдэг, хурдан түргэн хөдөлгөөнтэй, хоёр хос том тунгалаг далавчтай, усны ойр байдаг, нисэж явахдаа өөрөө том хэмжээтэй ялаа шумуул барьж иддэг. Яг энэ өвөрмөц давуу талыг нь энэхүү дронд шингээхийг зорьсон. Жишээ нь, түлхүүрээ мартаад хаагдсан хаалгаа онгойлгохдоо ашиглаж болно гэх мэт. Дроны нисгэгч мотор нь тийм хангалттай хэмжээний хүчин чадалгүй. Харин өөрт нь суурилуулсан моторт төхөөрөмж нь хэмжээндээ байхааргүй хүчтэй. Өөр үгээр хэлбэр ямар нэгэн барьцтай газраас бэхлэгдэн аливаа зүйлийг троссон утасны тусламжтайгаар татах, чангаах үйлдлийг хийхдээ сайн гэсэн үг. Троссон утас эргүүлэгч моторт төхөөрөмж нь өөртөө 32 ширхэг бичил дэгээтэй.

Ингэснээр өөрөөсөө илүү хүнд жинтэй зүйлийг татахдаа бага хүчийг зарцуулдаг байна. Хүний орох боломжгүй зай талбайтай объектод нэвтрэн ямар нэгэн зүйлийг хөдөлгөх татах, чангаах, өргөх зэрэг үйлдлийг хийж гүйцэтгэнэ. Жишээ нь, лонхтой ус, жижиг хайрцаг гэх мэт зүйлс. Хөгжүүлэгчид нь энэ дроноо олон төрлийн зүйл хийж сургахаар ажиллаж байгаа. Цаашид бүхий л салбарт олон зориулалтаар ашиглах боломжтой гэж харж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өөрөөсөө 40 дахин хүнд жинтэй зүйлийг байрнаас нь хөдөлгөх чадалтай дрон  
Үзсэн: 1349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.170.xxx] 2018-10-31 15:19
Хулгайчийн байнгын хэрэглээ болох юм байна

Бидэнтэй нэгдээрэй