Хилийн отрядын офицер, ахлагч, ажилчдад зориулсан 13 айлын орон сууцыг ашиглалтад өгөх нээлтийн арга хэмжээнд ХХЕГ-ын орлогч дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, тус ангийн захирагч, хурандаа Х.Гантулга зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Тэрбээр 1986 онд цэргийн байрны зориулалтаар баригдаж, 1990 оноос хойш ашиглагдаагүй барилгыг тухайн хилийн эргийн анги нь өөрсдийн дотоод нөөц бололцоогоороо засвар хийж тохижуулан 13 айлын орон сууц болгожээ. Цэргийн алба хаагчид тушаалаар томилогдон эх орныхоо өнцөг булан бүрт шилжин ажилладаг тул тэдний хувьд орон байрны асуудал хүндрэлтэй байдаг гэдгийг удирдлагууд онцолж байна.
Төр засгийн зүгээс Баян-Өлгий аймагт ажиллан амьдарч буй цэргийн албан хаагчдын нийгмийн амьдралыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байгаа юм. Тухайлбал 2015 онд Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн, 2017 онд 331 дүгээр ангийн тус бүр 40 айлын албан тушаалын орон сууц баригдаж ашиглалтад орсон байна.
| Баян-Өлгий аймгийн хилчид байртай боллоо | ||
| Үзсэн: 716 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.