“ХЭЛЛОУИНЫ БАЯР”- ЫГ ЖИЛ БҮРИЙН ЭНЭ ӨДӨР ТЭМДЭГЛЭДЭГ
Хэллоуны баярыг жил бүрийн энэ өдөр баруун европ болон америкийн улс орон, азийн зарим улсад уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Эртний Ирланд болон Шотландаас үүсэлтэй юм. Тодруулбал эртний Ромын Пареталий гэх баяраас үүсэлтэй хэмээн үздэг байна. Анх Орчин үеийн Их Британи улс болон Умард Ирландын нутаг дэвсгэрт энэ баяр дэлгэрч байжээ. Үүнийг мөн Христийн шашинтнуудын баяр ч гэж үздэг боловч өнөө цагт шашин гэхээсээ илүүтэй “Сүнсний баяр” нэрийн дор багт наадам хэлбэрээр өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон юм. Баярын гол бэлэг тэмдэг болох шар хулуугаар сүнс, чөтгөрийг үргээдэг хэмээн хэдэн 10 жилийн туршид үзсээр иржээ. – Halloween
1864 ОНЫ ЭНЭ ӨДӨР НЕВАДА АНУ-ЫН 36 ДАХЬ МУЖ УЛС БОЛЖЭЭ
1864 оны 10-р сарын 31-ний энэ өдөр Невада АНУ-ын 36-дахь муж улс болж байжээ. Нийслэл хотыг нь Карсон Сити гэж нэрлэдэг бол хамгийн том хот нь Лас-Вегас хот юм. Нутаг дэвсгэрийн хэмжээгээр АНУ-даа 7-рт эрэмблэгддэг байна. АНУ-ын өрнөд хэсэгт орших тус мужийг “Мөнгөн муж улс” хэмээн нэрийддэг. Тодруулбал, тус мужийн нутаг дэвсгэрт олон тооны мөнгөний орд газар илрүүлж, олборлож байсантай холбон тайлбарладаг юм байна. Сонирхуулахад Невада мужийн нийт газар нутгийн 86 хувь нь АНУ-ын холбооны засгийн газар болон цэргийн, иргэний зориулалтаар ашиглагддаг байна.

1961 ОНЫ ЭНЭ ӨДӨР ЛЕНИНИЙ БУНХАНААС ИОСИФ СТАЛИНИЙ ШАРИЛЫГ ӨӨР ГАЗАР ЛУУ ШИЛЖҮҮЛЖЭЭ
СОНИ: 1961 оны энэ өдөр ЗХУ-ын Коммунист намын төв хорооны 22-р чуулганы шийдвэрээр Зөвлөлт социалист Бүгд найрамдах Холбоот улсын анхны тэргүүн Владимир Ильич Ленины бунханд байрлаж байсан ЗХУ-ын удирдагч агсан Иосиф Виссарионивич Сталины шарилыг нүүлгэн шилжүүлсэн байна. Энэ үйл явцыг олон нийтэд зарлалгүйгээр шөнийн цагаар зохион байгуулсан байна. Тухайн үед орос улсын ард иргэд төрийн энэ шийдвэрт маш тайванаар хандаж, хүлээн авчээ. Иосиф Виссарионович Сталин буюу түүний жинхэнэ нэрийг Жугашвили гэж дууддаг байсан юм.
Тэрээр 1953 оны 3-р сарын 5-нд Зөвлөлт социалист Бүгд найрамдах Холбоот улсын Москва мужийн Кунцевск дүүргийн Воленское гэх газар амьсгал хураасан юм.

2011 ОНЫ ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН 7 ТЭРБУМ ДАХЬ ИРГЭН МЭНДЭЛЖЭЭ
НҮБ-ын Хүн амын сангаас явуулсан тооцооллоор бол одоогоос 7 жилийн өмнө буюу 2001 оны 10-р сарын 31-ний энэ өдөр манай гаригийн 7 тэрбум дахь иргэн мэндэлсэн байна. Тухайн үед НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ноён Бан Ги Мун энэ талаар хэвлэлийн бага хурал зарлан дэлхий дахинд мэдээлж байсан юм. Дэлхий дээр минут тутамд дунджаар 260 хүүхэд төрж байдаг гэсэн тооцоолол байдаг. Тийм учраас 7 тэрбум дахь иргэн манай бөмбөрцгийн яг аль өнцөгт мэндэлсэн тухай нарийвчлалтай, оновчтой мэдээлэл гаргахад их төвөгтэй байсан. Энэ баярт мэдээг дэлхийн олон улсад зэрэг тэмдэглэн өнгөрүүлж байсан.
Тухайлбал, ОХУ-ын Санкт-Петербург, Петропавловск-Камчатский, Калининград, Энэтхэгийн Уттар-Прадеш муж Филиппины Манила зэрэг дэлхийн бусад хотуудад 7 тэрбум дахь иргэдээ тодруулан зарлаж байсан юм.

| 2011 оны энэ өдөр дэлхийн 7 тэрбум дахь иргэн мэндэлжээ | ||
| Үзсэн: 732 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.