Шууд Chart

Зүүн хойд азийн орнуудын засаг захиргааны удирдагчдын уулзалт Монгол Улсад болно

2018-10-31 14:00:49

Уулзалтад оролцогчид тээврийн шинэ маршрут нээх, биологийн олон төрлийг хэвээр хадгалан үлдээх, шинжлэх ухаан, соёл урлаг, биеийн тамир, боловсрол болон аялал жуулчлалын салбарт олон улсын солилцоог хөхүүлэн дэмжих тал дээр ажиллахаар зорьж байна. Зүүн хойд Азийн засаг захиргаа хоорондын олон улсын солилцоо, хамтын ажиллагаанд чиглэсэн дараагийн 24 дэх удаагийн уулзалт Монгол улсад болно.

23 дахь удаагийн уулзалт ОХУ-ын Владивосток хотноо болж байгаа бөгөөд оролцогчид хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. “Зүүн хойд Азийн орнуудын засаг захиргааны олон улсын солилцоо, хамтын ажиллагааны асуудлаарх дараагийн уулзалтыг Монгол улсын Төв аймагт зохион байгуулахаар болсон тухай” хамтарсан мэдэгдэлд дурджээ. Талууд одоо байгаа тээврийн маршрутыг хөгжүүлэх, шинэ маршрут нээх, биологийн олон төрлийг хадгалан үлдээх, шинжлэх ухаан, соёл урлаг, боловсрол, биеийн тамир, аялал жуулчлалын салбарыг хөхүүлэн дэмжих үйл хэрэгт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүч чармайлт тавина гэдгээ илэрхийллээ.

Хамтарсан мэдэгдэл дор Приморь мужийн дэд захирагч Константин Богданенко, Монгол улсын Төв аймгийн засаг дарга Батжаргалын Жигжид, Хятадын Жилинь мужийн захирагч Цинь Цюньхай, Японы Тоттори мужийн дэд захирагч Ногава Сатоси нар гарын үсэг зурлаа.

23 дахь удаагийн уулзалт Владивосток хотноо энэ сарын 29-31-нд болж байна.

Үүнд Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос болон Монголын төлөөлөгчид, эдийн засгийн хувьд нэлээд хөгжсөн гэж хэлж болох мужийн удирдагчид, бизнесийн төлөөлөл оролцож байна. Энэ уулзалт үндсэндээ туршлага солилцоход чиглэсэн уулзалт юм. Уулзалтыг анх 1994 онд бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, хөрш мужууд хооронд харилцаа холбоог бэхжүүлэх зорилготойгоор зохион байгуулжээ.          

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зүүн хойд азийн орнуудын засаг захиргааны удирдагчдын уулзалт Монгол Улсад болно  
Үзсэн: 630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй