Хүйтэн дайны цаг үеэс хойшхи НАТО-ийн “Трайдент жангчер” нэртэй том хэмжээний цэргийн сургуулилт Норвегид болж байна. НАТО-ийн гишүүн 29 орон болон Швед, Финланд улс зэрэг 31 орны 45 мянга гаруй цэргийн алба хаагч оролцож байгаа энэхүү цэргийн сургуулилт энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Цэргийн сургуулилт 3 үе шаттай явагдаж байгаа бөгөөд эхний шат өнгөрсөн 8 дугаар сард болсон. Үүгээр цэрэг, техникийн байршилт, шилжилт хөдөлгөөнийг сургуулилсан бол хоёр дахь шат буюу хамгийн идэвхтэй үе шат 10 дугаар сарын 25-аас 11 дүгээр сарын 7-ны хооронд болж байна. Харин 3 дахь шат болох команд-штабын сургуулилт 11 дүгээр сарын 11-24-ний хооронд Норвегийн Ставангере дэх НАТО-ийн командын нэгдсэн төвд болох гэнэ.
Сургуулилтад 50 мянга орчим цэрэг, 10 мянга гаруй байлдааны техник хэрэгсэл, 250 байлдааны нисэх онгоц, 65 байлдааны хөлөг онгоц оролцож байгаа гэдэг утгаараа сургуулилт стратегийн шинж чанартай ийм сургуулилт болж байна. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд болон ОХУ, Беларусийг ажиглагчаар урьжээ. НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн хэлснээр, сургуулилт бүхэлдээ хамгаалалтын чиг үүрэгтэй юм байна. Сургуулилт Норвеги улсын төв болон зүүн хэсэгт болж байгаа бөгөөд тус улс Оростой 200 километр хиллэдэг.
Цэргийн шинжээчдийн хэлж байгаагаар, Норвеги бол байлдааны ажиллагаа явуулахад маш их бэрхшээлтэй газрын гадаргуу болон цаг ууртай юм байна. Нөгөөтээгүүр НАТО-ийн цэргийн сургуулилт ОХУ ЗХУ задран унаснаас хойш асар том хэмжээний “Восток-2018” нэртэй цэргийн сургуулилт явуулснаас хэдхэн долоо хоногийн дараа ийм сургуулилт хийж байгаа нь бас багагүй анхаарал татаж байна. Оросын гадаад яам цэргийн эвслийн энэ сургуулилтыг “цэргийн чадамжаа гайхуулсан, оросын эсрэг чиглэсэн маш тодорхой илтгэн харуулсан шинж чанартай” гэлээ.
| Норвегид НАТО-ийн том хэмжээний цэргийн сургуулилт болж байна | ||
| Үзсэн: 800 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.