Шууд Chart

Хоёр талдаа дэлгэцтэй ухаалаг гар утас худалдаанд гарлаа

2018-11-01 15:43:10

Ухаалаг гар утасны үндсэн хэв маяг загвар хувьсан өөрчлөгдсөөр байна. Хятадын гар утас үйлдвэрлэгч “ZTE” компани шинэ загварын “Нүбиа” нэртэй ухаалаг гар утсаа худалдаанд гаргалаа. Энэ гар утас нь хоёр талдаа дэлгэцтэй болж өгчээ.

Ухаалаг гар утасны дэлгэц нь зөвхөн нүүрэн талдаа байх ёстой гэсэн ойлголт одоо үгүй болж байна. Утасны нэмэлт 2 –аар дэлгэц арын хэсэгт шинээр бий болж байгаа юм. Үндсэн дэлгэц болох нүүрэн талынх нь дэлгэц 6,26 инч хэмжээтэй 1080 –ыг харьцах нь 2280 пиксел нягтшилтай.  Харин ард талд нь байрлах дэлгэц нь 5,1 инч хэмжээтэй 720-ыг харьцах нь 1520 пиксел нягтшилтай болжээ. Энэ гар утасны нүүрэнд сэлфи камер гэж байхгүй. Энэ асуудлыг арын дэлгэцэд даатгасан. Учир нь утсаа эргүүлээд ард талынхаа камераар сэлфи хийж болно. Ингэснээр утасны нэмэлт 2-аар дэлгэцээр өөрийнхөө зургийг дарж болох боломжтой. Энэ нь илүү их өндөр нягтшилтай камераар сэлфи хийнэ ээ гэсэн үг.

Камерны хувьд гэвэл үндсэн камер нь f/1.8 үзүүлэлттэй линзтэй 16 мп болон f/1.7 үзүүлэлттэй линзтэй 24 мп камертай. Гар утасны процесор нь Snapdragon 845, шуурхай санах ойн багтаамж нь 6-8 гб бол санах ойн багтаамж нь 64-256 гб хүртэлх хэмжээтэй. Батарейны хувьд 3800 ампер цаг багтаамжтай. Зах зээлд 473 ам.долларын үнэтэй юм байна.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоёр талдаа дэлгэцтэй ухаалаг гар утас худалдаанд гарлаа  
Үзсэн: 1149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй