Шууд Chart

“Power 5S” ухаалаг гар утас 13000 миллиампер цагийн багтаамжтай

2018-11-01 15:49:03

Хятадын гар утас үйлдвэрлэгч “Ulephone” компани дэлхийн хамгийн өргөн багтаамжтай батарейтай гар утсаа танилцуулсан байна. “Power 5s” нэртэй шинэ загварын тус ухаалаг гар утасны батарей нь 13,000 миллиампер цагийн багтаамжтай хэмээн онцолжээ.

Ухаалаг гар утсанд ашиглаж болох маш олон төрлийн үйлчилгээ оршиж байдаг. Хамгийн өргөн хэрэглээний үйлчилгээнд л гэхэд дүрс бичлэг үзэх, дуу хөгжим сонсох, интернет орчинд нэвтрэн мэдээлэл авах, зураг дарах мөн өндөр чанарын видео тоглоом тоглох гэх мэт бусад зүйлс багтдаг. Эдгээр бүгд багагүй хэмжээний эрчим хүчийг зарцуулдаг. Энэ нь батарейны цэнэгийг хурдан хугацаанд барж дуусгана аа гэсэн үг.

Харин яг энэ тулгамдсан асуудлыг шийдэж чадсан гар утас бол Power 5s утас боллоо гэж үйлдвэрлэгч компанийн талаас мэдээлсэн юм. Өөртөө 4 ширхэг дүрс бичлэгийн камертай болсон. 6 инч дэлгэц нь 18:9 хэмжээтэй 2160-ыг харьцах нь 1080 Full HD нягтшилтай болж өгсөн. Гар утасны гол зүрх нь болсон процессор нь MediaTek MTK6763 гэсэн үзүүлэлттэй болсон.

Рам буюу шуурхай санах ойн багтаамж нь 4 гб бол санах ойн багтаамж нь 6 гб болж өгсөн. MicroSD картаар санах ойн багтаамжаа нэмэгдүүлж болно. Ар талдаа 21 мп – 5 мп хос камер болон нүүрэн талдаа 13 мп + 5 мп хос камертай. 13,000 миллиампер цагийн батарей нь 52 цагийн турш тасралтгүй ярих боломжийг олгодог бол бүхэл бүтэн 1100 цагийн турш хүлээлгийн горимд ажиллах боломжтой юм байна.

Ulephone Power 5s ухаалаг гар утас Android 8.1 үйлдлийн системийн дэмжлэгтэйгээр ажилладаг.  Зах зээлд ойролцоогоор 200 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдах юм байна.

 

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Power 5S” ухаалаг гар утас 13000 миллиампер цагийн багтаамжтай  
Үзсэн: 638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй