Роботын төхөөрөмжийг заавал бат бөх ган төмөр бүхий материалаар хийнэ гэсэн хууль дүрэм байдаггүй. Модон хийцийн материалаар ч гэсэн хийж болно. Үүнтэй холбогдуулан фанераар хийгдсэн бяцхан робот муур “Ниббл”-ыг онцолж байна. Нэг ч эрэг шурга, тэр бүү хэл цавуугаар нааж холбон угсраагүй тус роботын төхөөрөмжид хөдөлгөөн бүрийг нь зааж сургах боломжтой юм байна.
мэдрэгч төхөөрөмжүүдээр тоноглогдсон бяцхан робот муур өөрөө автоматаар үйл хөдлөл хийдэг бол хийж болох хөдөлгөөн бүрийг нь удирдаж, зааж сургах боломжтой гэдэг зүйл хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байгаа юм. Үүнийг “ATmega328P” чиптэй “NyBoard V0” гэх микро удирдлагын системийн тусламжтайгаар бүтээжээ. Arduino гэх экосистемийн дэмжлэгтэйгээр ажилладаг.
Ингэснээр, фанераар хийгдсэн робот муурийг хүссэнээрээ программчилж болдог юм. Энэ бол OpenCat төслийн ажлын үр дүн юм байна. Indiegogo стартап энэ бүтээлийнхээ ачаар хэдхэн долоо хоногийн дотор хангалттай хэмжээний хөрөнгө босгож чадсан. Зах зээлийн ханшаар бол ойролцоогоор 175 ам.доллараар худалдаанд гарч байгаа юм байна. Фанеран хийцийг үйлдвэрийн аргаар боловсруулан угсрах зарчмаар хийж тоглож, зугаацаж болдог тус бяцхан робот асар их хэмжээний амжилтыг авчрах байх хэмээн найдаж байгаа юм.
| Фанераар хийсэн бяцхан робот муур “Nybble”-д хөдөлгөөн бүрийг нь зааж сургах боломжтой | ||
| Үзсэн: 1581 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.