Шууд Chart

Эрдоган: Жамаль Хашоггийг хороох тушаалыг Саудын Арабын хамгийн дээд түвшний эрх баригчид өгсөн

2018-11-04 13:08:16

Сэтгүүлч Жамаль Хашоггийг хороох тушаалыг Саудын Арабын хамгийн дээд түвшний эрх баригчид өгсөн гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдлээ.

Тэрбээр “Вашингтон пост” сонинд зориулан бичсэн нийтлэлдээ энэ гэмт хэргийн хариуцлагыг хэн хүлээх вэ. Гэмт хэргийн ард хэн байна гэдэгт хариулт өгөхийг Саудын Арабаас шаарджээ.

Эрдоганы үзэж байгаагаар Саудын Арабын дээд түвшний албаны нөхдүүд ул мөрөө баллахыг хүсч буй юм байна. Энэ гэмт хэргийн ард байгаа хүмүүсийн нэрийг нийтэд зарлах ёстой гэж Туркийн Ерөнхийлөгч хэллээ.

“Вашингтон пост” сонины идэвхтэн бичигч Жамаль Хашогги өнгөрөгч аравдугаар сарын эхээр Истанбул хот дахь Саудын Арабын Ерөнхий консулын газарт ороод сураггүй болсон юм. Энэ хэрэгт Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман холбоотой гэж сэжиглэж байгаа ч тус улсын эрх баригчид үүнийг эрс няцаадаг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эрдоган: Жамаль Хашоггийг хороох тушаалыг Саудын Арабын хамгийн дээд түвшний эрх баригчид өгсөн   
Үзсэн: 2554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй